Ц.Мөнхбаярыг зэвсгээр “хангасан” Зэвсэгт хүчнийхнийг зүгээр орхих уу?
“Онги гол”-ын Ц.Мөнхбаярт шүүхээс 21.5 жилийн хорих ял оноов.
Түүнийг Төрийн ордон руу зэвсэглэн довтолсон гээд ингэж ялласан хэрэг. 21 жил гэдэг “аймаар” урт хугацаа. Дааж давшгүй ял.
Баримт сөхвөл…2013 оны есдүгээр сарын 16-ны өдөр Ц.Мөнхбаяр нар галт зэвсэгтэйгээр Төрийн ордны хамгаалалтын бүсэд нэвтэрсэн.
Тухайн үед Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга А.Бат-Эрдэнийн мэдэгдсэнээр, Төрийн ордны арын цэцэрлэг, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, “Central tower” зэрэг газрыг шалгаж гурван буу, 7.62 мм-ийн голчтой 36 ширхэг сум, есөн ширхэг гранат, бусад тэслэгчийг илрүүлж хураан авчээ.
Мөн өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр Ц.Мөнхбаяр нараас гранат 11, Сайга маркийн буу нэг, гар буу нэг, том жижиг бууны сум 101, тортел 11, тетанатр ес, бууны замаг нэг ширхгийг хураасан гэх.
Тэдний авч явсан гранат нь байлдааны зориулалттай F1 буюу ширмэн гадартай хориглолтынх байсан гэнэ. Ийм гранатыг нуувч, ухсан нүх, саравчин дотор байгаа дайснаа устгахад ашигладаг ажээ.
Ийм аюултай зэвсэгтэйгээр Төрийн ордны хамгаалалтын бүсэд нэвтэрснийхээ төлөө тэд шүүхээс ял авлаа.
Харин хаанаас авсан, хэн тэдэнд зэвсэг өгсөн, зэвсэглэх боломжийг хэн олгов гэдэг асуулт зайлшгүй гарч ирнэ.
Хэргийг шалгаж байх явцад “Дорнод аймгийн Зэвсэгт хүчний нэгэн ангиас зэвсгээ авсан. Ангийн дарга нь солигдох үеэр энэ явдал болжээ…” гэх мэдээлэл гараад таг болсон.
Чухамдаа Ц.Мөнхбаяр нарт хэн зэвсэг гаргаж өгсөн, худалдсан уу, зүгээр өгсөн үү гэдэг асуудлын гол биш.
Монголын батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнийхэн яагаад байлдааны зэвсэг, сум сэлтээ гадагш гаргаад байна вэ гэдэгт гол нь байгаа юм.
Батлан хамгаалахынхан буу, сумаа хулгайд алдаад ч юм уу, сэмээр гаргаад бусдад худалдаад байна гэдэг бол шууд утгаараа тэд өөрсдөө Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа хэрэг.
Тиймээс Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэтэй энэ хариуцлагыг ярьж таарна.
Учир нь энэ хүний гарт Монголын батлан хамгаалах салбар, бүдүүнээр яривал буу, сум, гранат байгаа гэсэн үг.
Гэтэл барааны захаар нэг байлдааны сум зарагддаг болсон нь нууц биш. Тэгвэл буу шийдэм, гранат сэлт нь ч ийн “тэнэж” явна.
Гэтэл салбарын хүм үүс нь “Батлан хамг а а лахын салбарыг иргэдтэй ойртуулна, иргэнш үүлнэ…”, “Цэрг үүдийг буу биш хүрз бариулж, улсынхаа бүтээн байгуулалтад оролцуулна…” гэх мэтийг ярьсаар жил гаруйн хугацааг өнгөрөөв.
Д.Бат-Эрдэнэ сайд яриад байснаараа цэргүүддээ буу биш хүрз бариулахаар шийдэж, батлан хамгаалахын салбарыг иргэдтэй ойртуулж байгаа нь энэ гэж үү.
Тиймээс л өндөр хяналт дор эр цэргийн гарт байх ёстой буу зэвсэг иргэдийн гэрт очиж, хар захаар хамаа намаагүй арилжаалагддаг болсон бололтой.
Б.Дамдин-Очир
URL: