Лайк дарсныхаа төлөө шоронд суув

photo_114599

Мемфис хотын нэгэн радиогийн хөтлөгч Таддеус Мэтьюз фэйсбүүк дээр түүний нэгэн экс ажилтан бүсгүйн тавьсан бичлэгийн дор лайк дарснаараа саатуулагджээ. Тэд өмнө нь дотно харилцаатай байсан бөгөөд харьцаагаа таслангуут тэр эмэгтэй шүүхээр дамжуулан өөртэй нь дахиж харилцахгүй байхыг шаардсан билээ.
Экс амраг нь өөрт нь лайк дарсныг энэ эмэгтэй харьцаагаа сэргээхийг эрмэлзсэн оролдлого гэж үзээд цагдаа нарт ханджээ. Удалгүй мань эрийн гарт гав зүүсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг зөрчсөн хэмээн буруутгав. Харин Мэтьюз цагдаа нарт өөрөө бууж өгсөн хэмээн өгүүлж байгаа юм. Удалгүй радиогийн хөтлөгч эрийг 1000 долларын барьцаатайгаар тавьж явуулжээ.
Сонирхолтой нь, энэ эр хуулийнхантай анх удаагаа тулгарч байгаа нь энэ биш юм. Мань эр нийгмийн сүлжээнд дэндүү идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Жишээ нь, өнгөрсөн оны 11 дүгээр сард тэрбээр фэйсбүүк дэх өөрийн хуудсан дээр жаахан хүүхэдтэй секс хийж байгаа нэгэн эрэгтэй дүрслэгдсэн гэрэл зургийг байршуулснаар хэрэгт холбогдсон билээ.

URL:

Сэтгэгдэл бичих