Олон улсын “Цагаан сар” өдөрлөг олны анхаарлыг хамгийн ихээр татлаа

МЗХ-ноос удахгүй болох цагаан сарын баярыг угтан зохион байгуулж байгаа “Цагаан сар” олон улсын залуучуудын өдөрлөгт БНХАУ-ын элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Чан Ван Лон, Вьетнамын элчин сайдын яамны 3-р нарийн бичгийн дарга Нгяан Ту Нгяа Дук, Лаосын элчин сайдын яамны төрийн нарийн бичгийн дарга хатагтай Ватсана  Вонгфила болон оюутан залуучууд оролцсон юм. Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат ярихдаа “Монголд сурч ажиллаж амьдарч буй гадаад оюутан залуус, монгол залуусыг ойртуулах, хоорондоо танилцаж соёл уламжлалаа бие биедээ таниулах өдөрлөгүүд зохион байгуулж эхэлсэн. Оны өмнө бид холбоон дээрээ Лаосын өдөрлөг зохион байгуулсан. Өнөөдөр харин соёл уламжлал, шашин шүтлэг адил төстэй Азийн орнуудын залуус маань цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг улс орныхоо ёс заншил уламжлалаа танилцуулж, монгол үндэсний тоглоом наадгайгаар тоглон, дуу хуураа сонирхуулахаар цуглаад байна. Монголд сурахад тайван, таатай, боловсрол нь ОУ-ын түвшинд хүрсэн, залуус нь цоглог, хүнд тусархаг гэсэн сайхан сэтгэгдлийг төрүүлэх нь цаашид олон олон оюутныг Монголд сурах хүсэл сонирхол төрүүлэх учиртай. Бид зуны 3-н сард ирдэг цөөн хэдэн жуулчдыг хүлээгээд суух биш 3-4 жил суралцах оюутан залуусыг Монгол руу татах нь  эргээд улс орны эдийн засагт чухал хувь нэмэр оруулна гэж бодож байна” гэсэн юм. Манай улсад 30 гаруй орны 1500 гаад оюутан суралцдаг юм байна. БНХАУ, ОХУ- аас хамгийн олон оюутан сурдаг. Мөн Азийн бусад орнууд Лаос, Вьетнам, Солонгос, Япон зэрэг орны оюутнууд суралцаж байна. Энэ онд Монголын Залуучуудын Холбоо энэ чиглэлийн үйл ажиллагааг улам өргөжүүлэн, гадны олон оронтой харилцаа хамтын ажиллагаагаа сайжруулж, хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм байна.ehleedshine hool2 hool3 hool4 hool5 monkh oruulah medee


URL:

Сэтгэгдэл бичих