“Маск” продакшны жүжигчин Дээгий согтуугаар машин жолоодож яваад хүнд бэртжээ
Монголын хошин урлагийн цөөхөн хэдэн хамтлагуудын эхэнд явдаг “Маск продакш” хамтлагийн жүжигчин Д.Дэлгэрсайхан буюу Дээгий өчигдөр орой согтуугаар машин жолоодож яваад хүнд бэртэл авсан тухай шуум гарлаа.
Анх “360 градус” хамтлагаас урлагийн амьдралаа эхэлсэн тэрээр жүжигчин болоогүй бол жолооч болчихсон Партизаныхаа сангийн аж ахуйд трактор бариад л хадлан хадаад л хөдөөний залуу байж байх байсан хэмээж байсан тэрээр ийнхүү хүнд бэртэл авчээ.
Урлагийнхан дотроо Дэлчгэр Дээгий хэмээж архичины дүр, өвгөн эмгэний дүрийг чамгүй сайн бүтээдэг түүнийг ойрын жилүүдэд архинд орсон гэдгийг ойрхон байгаа нэг нь хэлдэг. Харамсалтай нь ийнхүү савнаасаа бусдыг дийлдэг хар сархадын гайгаар хайран авъяас үгүйрэх дөхжээ.
Ослын улмаас жүжигчиний бие хүнд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал одоогоор маш тааруу байгаа юм байна.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: