Ука: Лааны бүдэг гэрэл дэх сексийг илүү таашаадаг
Өдөн дэр” нэвтрүүлгийг нэг хэсэг хөтөлж сексийн амьдралын тухайд багагүй туршлага хуримтлуулсан “Акуа фитнес” төвийн захирал Ука хайр дурлал, сексийн амьдралынхаа талаар илэн далангүй ярилцжээ.
Тэрээр бэлгийн амьдралын талаар тодруулсан сэтгүүлчийн асуултанд: “Нэлээд уншиж судалсан шүү, ажлын шаардлагаар. Нэвтрүүлэг хөтөлнө гэдэг бол том хариуцлага. Хэн нэг үзэгч холбогдоод надаас асуулт асуухад би хариулх хэмжээний чадвартай байх шаардлага гарсан. Сексологийн ном товхимол нэлээд уншиж судласан. Зарим нэгийг нь өөрийнхөө амьдрал дээр туршиж үзлээ. Секс гэдэг чинь урлаг шүү дээ.Хэрэгцээ биш урлаг гэдэг утгаар нь хүлээж авбал сексээс таашаал авдаг. Үүрэг хариуцлага, алба шаардлага гэдэг утгаар хандвал сексээс юу ч мэдрэхгүй.
Миний хийж байгаа бизнес ч сексийн мэдрэмж гоо сайхантай салшгүй холбоотой. Ихэнх эмэгтэйчүүд бүдүүрсэнээсээ ичээд секс хийхээс татгалздаг. Гэрэлтэй орчинд секс хийхээс ичдэг. Илүүдэл жингээсээ болж амьдралынх нь хэмнэл алдагдсан эмэгтэйчүүд бидэнд ханддаг. Гэр бүл болон сексийн харилцаа их эмзэг.Хайрлаж хамгаалж явахын тулд, сексийн харилцааг амттай байлгахын тулд хосууд тавь тавин хувийн, магадгүй эмэгтэйчүүд маань жаран хувийн хариуцлага үүрэх ёстой юм болов уу. Сайхан секс хийхийн тулд сэтгэл татам сайхан орчин бүрдүүлэх хэрэгтэй.
Хүн өөрөө амьдралын хайраар, гоо сайхнаар өнгөлж явах ёстой. Эмэгтэй хүнээс их юм шалтгаалдаг гэж би боддог.Эмэгтэйчүүдийг би нөхөртөө эрхэлж байгаасай гэж хүсдэг. Манай Шри Шригийн багш хэлж байсан. “Та нар нөхөртөө эрхэлж бай. Ажлын ачааллаас болоод ядарсан байсан ч хамаагүй. Эрхэл. Хэрвээ чи нөхөртөө эрхлэхгүй юм бол өөр хэн нэг эмэгтэй нөхөрт чинь эрхэлнэ. Тийм болохоор өөрсдийнхөө орон зайг битгий алдаж бай” гэж. Энэ үг үнэхээр үнэн юм шиг санагдсан шүү. Би эрхлэх дуртай.
Хосууд лааны бүдэг гэрэлд аль эсвэл зуслангийн эрүүл агаарт байшингийнхаа тагтан дээр, магадгүй ванныхаа өрөөнд анхилам үнэртэй хөөсөн дунд ер нь хаана ч гоё орчин бүрдүүлээд сэтгэл ханамжтай сексдэж болно. Миний хувьд лааны бүдэг гэрэл дэх сексийг илүү таашаадаг” гэжээ.
URL: