“Чапи & Суурь” хамтлаг бүл нэмлээ

1463623_434756443314399_770618393_n

 

 

Өдгөө 10 гаруй жил Пароди буюу элэглэх урлагийг хөгжүүлж, “нуруун дээрээ” авч яваа “Чапи&Суурь” хамтлаг 2014 оны босгоор шинэхэн гишүүнээ өлгийдөж аваад байгаа.

Монголын анхны эмэгтэй элэглэгч хэмээн цоллогдсон Д.Мөнх-Од бүсгүй авьяас чадвараараа ч олонд үнэлэгдээд байгаа. СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн тэрээр дуучин Ч.Ану, Б.Маралжингоо, С.Наран гэх мэтчилэн уран бүтээлчдийг элэглэдэг.

Бишгүй олон продакшнаас ажлын санал тавьсан ч хоёр ахтайгаа том зорилго өвөртөлсөн тэрээр энэ бүхнээс татгалзсан ажээ.

Тэгвэл Монголын шилдэг элэглэгч нар нэгэн дээвэр дор цуглаж, 2-р сарын сүүлээр томоохон тоглолт хийж ард түмэндээ бэлэг барих сурагтай.


URL:

Сэтгэгдэл бичих