Энэтхэгт нэгэн дор 100 орчим сурагч охид секс халдлагын золиос болсон байна

saved10

Энэтхэгт нэгэн дор 100 орчим сурагч охид секс халдлагын золиос болсон байна. Тухайн үед тэднийг багш нар нь харгалзан явж байсан ч хамгаалах нь бүү хэл өөрсдөө өртөж бас зодуулсан байна. Сонин хэвлэлүүдэд бичснээр Жаркханд мужийн Дханбаде болон Дигвадихе хотуудын “Carmel” сургуулийн 93 охин гурван багшийн хамтаар хоёр хоногийн экологийн аяллаасаа буцаж явсан байна.

“The Hindustan Times”-т бичснээр бямба гарагийн оройн 22:00 цагийн үед сурагчид Патне дэх галт тэрэгний буудал хүрэхэд тэдний суух “Ganga Damodar Express” галт тэргийг өөр эрэгтэй зорчигчид эзэлсэн байжээ. Багш нар нь цагдаад хандсан боловч тэд тэрхүү эрчүүдийг сурагчдад захиалгат суудлыг нь тавиад өгчих байх гэж найдаад асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан байна.

Гэвч тэгсэнгүй. Сурагчид танихгүй эрчүүдтэй шахцалдан явахаас өөр аргагүйд хүрсэн байна. 23:40 минутад галт тэрэг хөдлөхөд “замын хань”-иуд дэргэдээ зогсоо охидоор оролдох болсон аж. Багш нар нь тэднийг зогсоохыг хичээсэн ч мөн л секс халдлагын золиос болж, зодуулсан байна. Харин бусад зорчигчид болон галт тэрэгний ажилтнууд тэдэнд туслахаар ирээгүй гэнэ.

Хэдийгээр охидыг хүчирхийлээгүй ч сурагч охидын хувьд сэтгэл санааны маш хүнд цохилтонд орсон байна. Ингээд дөрвөн цагийн дараа галт тэрэг Кодерма станц дээр ирэхэд “мунаг” эрчүүд нийтийн тасалгаа руу шилжиж, охид аюулгүй болжээ. “Энэ бол аймшиг. Би дахиж хэзээ ч галт тэргээр явахгүй” хэмээн педофилуудын халдлагад өртсөн есдүгээр ангийн нэгэн охин ярьсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих