УИХ-ын гишүүн З.Энхболдын нүдэнд орсон хог? – Гал түлж, гэр хороололд амьдардаг ард иргэд
Твитер хуудсаар “Утааг гамшиг гэдэгтэй санал нийлж байгаа бол retweeted хийнэ үү” хэмээн жиргэсэн байдаг. Бүх хүмүүс гамшиг гэдгийг хэлсээн. Харин мань хүн хүмүүс утаа гамшиг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа учир, утаа гаргагчдийг нийслэлээс албадан гаргах нь зөв гэсэн бодолд хүрчээ. Тэрээр хэлэхдээ “Гамшигтай яаж тэмцдэг вэ гэвэл санал асуудаггүй.
Бүр сайн дурын ажил ч өрнүүлэлгүйгээр зөвхөн албаддаг. Дугуйн хаймар түлж байгаа айлыг Улаанбаатараас албадан гаргах ёстой. Хашаандаа 2-3 машин тавьчихсан баян айл мөнгө хэмнэх нэрийдлээр дугуйн хаймар түлдэг гэж байна. Тиймээс гамшгийн тухай хуульд утааны асуудал зайлшгүй орох ёстой. Утаатай тэмцэж байгаа иргэдэд албадлагын арга хэрэг хэмжээ хэрэглэх ёстой.
Яагаад зургаан том дүүрэгт гамшгийн менежмент хийх ёстой гэж байна вэ гэвэл Налайх, Багануур, Багахангай дүүргийн утаа хэвийн байгаа. Учир нь Улаанбаатарын зургаан том дүүрэг уулын дунд байдаг учраас тогтсон утаа нь салхилсан ч алга болохгүй байгаа. Утаа гаргаж, түүхий нүүрс түлмээр байгаа бол дөрвөн уулын дундаас гаргахад л болно. Нүүрс түлдэг бүс, нүүрс түлдэггүй бүсийг бий болгож соёлтой байхгүй бол нэг хэсгээ хорлоод байгаа юм” хэмээн ярьжээ.
Магадгүй УИХ-ын дарга эрүүл мэнддээ санаа зовж эхэлсэн бололтой. Угаасаа Улаанбаатарын утаанаас зугтахыг хүссэн хүн олон бий. Гэвч аж амьдрал нь нийслэлд өрнөж буй болохоор иргэд эрүүл мэндээ золин байж, Улаанбаатарт хоргодоод байгаа юм гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд нэг ойлгоно биз ээ. Түүнчлэн салхитай үед Улаанбаатарын утаа багасдаг гэдгийг явган алхдаг иргэд эрх биш мэдэх биз. Үнэтэй хауст тухалж, машин хөлөглөн төрийн ордонд бүгэх төрийн өндөрлөгүүд хэдий үед нь Нийслэлийн агаар шингэрч, хэдийд утаандаа дарагддагийг мэдэхгүй байх нь аргагүй биз.
Н.Чинзориг
URL: