Серби залуу найз бүсгүйтэйгээ андуурч Монгол эмэгтэйн биед халджээ
Монгол Улсад ажиллаж, амьдардаг Сербийн иргэн Сава Синиса гэгч этгээд нэгдүгээр сарын 14-ний орой гэрийнхээ гадаа машинаа тавьж байсан Э-д халдсаны улмаас нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.
Гэхдээ хэргийн сэжүүр маш ноцтой. Сава Э бүсгүйг аюулгүйн бүсээр боосон ба машиных нь толийг хагалж, хаалгыг нь хонхойтол өшиглөсөн гэнэ. Тэрбээр цагдаад мэдүүлэхдээ “Би Э-г найз бүсгүйтэйгээ андуурсан. Тэр үед харааны шил зүүгээгүй байсан юм” гэжээ.
Сүхбаатар дүүргийн цагдаагаас энэ хэргийг шалгаж, хохирлын хэмжээг гаргасан аж. Сава хохирогчид 500 ам.доллар төлсөн нь бодит хохирлоос давсан мөнгө ч энэ хэргийг ингээд орхиж боломгүй.
Учир нь энэ этгээдийн найз бүсгүй монгол хүн бөгөөд тухайн үед Э-гийноронд байсан бол зодуулах байжээ. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой юу гэдгийг цагдаагаас шалгасан нь тодорхойгүй. Юуны учир Сава Синиса гэгч серби хүн найз бүсгүйгээ зодохоор хүлээж байв гэдгийг шалгах ёстой байх.
URL: