Сочи хотоос “Хар шулам”-ийг хайж байна

torch5

Орос улсын Сочи хотод болох өвлийн олимпыг эсэргүүцэгчид ээлжит халдлагаа хийнэ гэсэн видео бичлэгээ интернет сайтад байршуулжээ. Тус бичлэг дээр саяхан метроны буудал дээр амиа золиосолж 16 хүний аминд хүрсэн залуугийн амьд байхдаа авхуулсан бичлэгийг тавьсан байна.

Мөн тус бүлэглэлээс өөр олон  халдлага хийх төлөвлөгөөтэй байгаагаа  мэдэгджээ.  Оросын цагдаа нар “Хар шулам” нэртэй амиа золиослогч Дагистан эмэгтэйг эрчимтэй хайж эхлээд байна.  Түүнийг аль хэдийн олимп болох газарт ирсэн гэсэн мэдээллийн дагуу хайж эхэлжээ.  Түүнчлэн Сочи хотын үйлчилгээний газар болон зочит буудлуудаар зургийг нь тараасан бөгөөд харсан үзсэн хүмүүс байвал цагдаа нарт  мэдэгдэхийг анхааруулж байгаа юм. Уг эмэгтэйг  АНУ-н жуулчид болон шигшээ баг руу халдаж магадгүй гэж үзэж байна.

АНУ-н багийн олимпийн хороо болон аюулгүй байдлыг хариуцсан төлөөлөгчийн мэдэгдсэнээр “АНУ багийн болон жуулчидын аюлгүй байдал дээр Оросын талтай нууц алба, хууль хяналтын байгууллагууд нь маш сайн хамтран ажиллах хэрэгтэй” хэмээсэн.  Хайж буй эмэгтэйн нэрийг Рузанна Ибрагимова гэдэг. Салима гэсэн хочтой юм байна. Түүнийг бас Дагистанд хайж байгаа бөгөөд жилийн өмнө цагдаагийн аминд хүрсэн хэргээр эрэн сурвалжилж байжээ. Одоогоор түүнийг Кавказийн “Доку Умаров” нэртэй алан хядах бүлэглэлтэй хамтран Сочигийн олимп болох үеэр халдлага хийнэ гэсэн мэдээлэл байна.  Түүний царайг тодорхойлохдоо зүүн хацар дээрээ 10 см хэртэй сорвитой, үл ялиг доголж явдаг гэжээ.

  Мөн түүнийг Дагистанаас энэ сарын эхээр гарч, 10 хоногийн өмнө Сочид ирсэн гэх мэдээлэл байгаа юм. Түүнийг Оросын нууц албаныхан эрчимтэй хайж байгаа бөгөөд Оросын ерөнхийлөгч Владимр Пүтиний энэ тал дээр санаа зовохгүй байгаа бөгөөд  “Сочигийн олимп аюулгүй болно” хэмээн мэдэгджээ. Учир нь олимп болох газруудад нийт 80 мянган цэрэг  цагдаа хамгаалалтанд гарах юм


URL:

Сэтгэгдэл бичих