ХҮН-ОД ХХК-ийн лаазтай үхрийн махнаас огиудас хүрэм даавуу гарч иржээ

dfewrХүнсний эрүүл аюулгүй байдал гэдэг улс орны хувьд амин чухал зүйл байдаг. Гэвч манай улсад энэ асуудал үнэндээ хөлийн уланд гишгэгджээ гэмээр болжээ. Хятад хүнснээс хордлого авлаа, өвчин үүсгэлээ хэмээдэг байсан бол дотоодын үйлдвэрүүд ард түмнээ хууран мэхэлж, идэх нь байтугай хараад  огиудас хүрмээр аймаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ. Тэдний нэг нь ариун цэвэр эрүүл ахуйн хувьд АЮУЛГҮЙ бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг нэн тэргүүний зорилтоо болгодог гэх ХҮН-ОД ХХК.

Өнөө өглөө нэгэн хэрэглэгч тус компанийн  лаазтай жигнэсэн үхрийн махыг ундандаа хэрэглэх гэтэл  хаана юунд хэрэглэсэн нь тодорхойгүй хараад шижиг хүрмээр зангидсан даавуу гарч иржээ.

Ёстой л хаана байна аа тэр ариун цэвэр, эрүүл ахун аюулгүй бүтээгдэхүүн чинь гэмээр. Тэгсэн хэрнээ Манай байгууллага Нийслэлийн шилдэг аж ахуй нэгж , Хэрэглэгчдийн найдвартай түнш хэмээн цол гуншин зүүсэн байх юм. Ард түмэн итгэж үйлчлүүлж байхад ингэж хандаж буй “ХҮН-ОД” компанид ичих булчирхай алга. Ийм зүйл харсан хэн ч ХҮН-ОД-ын хиам, хиаман бүтээгдэхүүнийг авахыг хүсэхгүй л болов уу.

О.Сар

 


URL:

Сэтгэгдэл бичих