Ховд нутгийг харийнхны “халаасанд” хийж, баяжигч тэрбумтан Б.Батням гэж хэн бэ?
Монголын газар нутгийг бусдад найр тавин өгч, түрийвчээ түнтийлгэгч луйварчид бол лиценз эзэмшигч нөхдүүд. Ер нь тэдгээр чимээгүй гэддэг луйварчид бол лицензний наймаагаар гаршиж, хэдэн зуун саяар нь наймаалцдаг их гарын наймаачдын төлөөлөл болсноос гадна тэд улс төрчид, алдартнууд шиг нийтийн өмнө тэр бүр ил гараад байдаггүй ч Монголын газар нутгаар өөр хоорондоо наймаа хийж суудаг “чимээгүй” баячууд.Тэдгээр газар нутгаа зарж баяжигчдын тэргүүн эгнээнд багтаж яваа “луйварчин” бол яахын аргагүй Баттулгын Батням.
Энэ эрхмийг Монголчууд тэр бүр мэдэхгүй. Учир нь тэр бол Монгол улсын хамгийн олон ашиглалтын лиценз эзэмшдэг, “чимээгүй” баячуудын нэг болохоор.Тэрээр Хөшөөтийн уурхайн захирал байхдаа хөрөнгөө босгож чадсан сүйхээтэй нэгэн гэдэг. Өдгөө Монголын хамгийн олон ашиглалтын лиценз эзэмшигчдийн тэргүүн энгээнд явж байна. Мань эрийг Ховд нутгийг харийнхан халаасанд хийж өгөөд баяжсан гэдэг. Түүнийг Мо Эн Ко ХХК-ны захирал байхдаа хамаг бузар булхай, луйвраа хийж авсан гэдэг бөгөөд одоо ажиллуулж байгаа “Хэнсүл” ХХК нь алтны дөрвөн ширхэг ашиглалтын лицензтэй гэж байгаа. Түүний Өмнөговийн Цогт-Овоо суманд үйл ажиллагаа явуулдаг тус компани нь 1228 га газарт олборлолт хийж байгаагаас гадна 2036 оны дөрөвдүгээр сарын 07 хүртэл нэг жилд дунджаар 18 428 доллар төлөх ёстой юм байна. Тэрхүү татвараа төлж байгаа болон үнэн шудрагаар ажилладаг эсэхийг нь бид дараачийн дугаартаа мэдээлэх болно.
URL: