Говь-Алтайд алт ухахыг зөвшөөрчээ

govi-altai-middle

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Хурэмтийн ам гэдэг газар алт гарч нутгийн иргэд газар ухаж эхэлснийг тусгай хамгаалалтад авсан. Өчигдрөөс нутгийн иргэдийг алт ухахыг зөвшөөрчээ. Энэ талаар Дэлгэр сумын Засаг дарга А.Жигжидбавуугаас тодрууллаа.

-Дэлгэр суманд алт гарсан ч цагдаа нар хамгаалалтанд аваад байсан. Хамгаалалтаа буулгасан юм уу?
-Манай суманд алт гарч иргэд хэд хоног дайрсан ч цагдаа нар хамгаалалтад авсан байсан. Гэхдээ цагаан сар ойртож байгаа мөн иргэдийн хүсэлтийн дагуу өнөөдрөөс /өчигдрөөс/ гурав хоног тус газарт иргэдийг оруулах шийдвэр гаргасан. Нутгийн иргэд өөрсдөө “Нөхөрлөл” гэсэн бүлгэм байгуулаад сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлсэн.

 

-Нутгийн иргэдтэй тохиролцоонд хүрсэн гэсэн үг үү. Нөхөн сэргээлт хийнэ биз дээ?
-Иргэд байгуулсан бүлгээрээ алт гарсан газрыг хамгаална гэж тохиролцсон учраас сумын йргэдийн хурлын төлөөлөгчдөөс зөвшөөрч тогтоол гаргасан. Алттай газарт орж байгаа иргэд хоногийн таван мянган төгрөгийн мандат авч байгаа. Иргэдээс цугласан мөнгөөр нөхөн сэргээлт хийж тус газрыг хамгаалах иргэдийг цалинжуулна. Алт гарсан газрыг бүхэлд нь тусгай хамгаалалтад авсан. Гэхдээ яг иргэдийн ухаж байгаа газар нь хоёр жижиг жалга байгаа.

 

С.УЯНГА

/Зууны мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих