Сарын 2 сая нь багадаж зорчих үнээ нэмлээ

58091b9c07877febigАвтобусаар зорчих үнийг 100 төгрөгөөр нэмж, 500 төгрөг болохоор болсон гэж том оврын автобус, үйлчилгээ эрэхлэгчдийн холбооноос мэдэгдлээ. Гэхдээ энэ удаад зөвхөн том хүний мөнгийг 500 болгож байна. Харин хүүхдүүд хуучнаараа 200 төгрөгөөр зорчих болно.

Ер нь автобус компаниуд өнгөрсөн хугацаанд үргэлж алдагдалтай ажилллаж ирсэн. Үүнийг тэнцвэржүүлэхийн тулд төрөөс өнгөрсөн хугацаанд бага хэмжээний нөхөн олговорыг өгдөг байсан. Гэтэл энэ жил төрөөс олгодог нөхөн олговорын мөнгө төсөвлөгдөөгүй учраас ийнхүү үнээ нэмэх болсон гэж холбооны гишүүд тайлбарлалаа.

Автобусныхаа үнийг нэмэх асуудлыг тооцоо судалгааны хамтраар нийслэлийн засаг даргын тамгын газар, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газруудад хүргүүлжээ. Гэтэл тухайн газруудаас ямар нэгэн хариу ирүүлээгүй гэж байна. Тиймээс үнээ нэмэхэд ямар нэгэн асуудал гарахгүй байх гэж тов оврын автобус, үйлчлэгчдийн холбооныхон хэллээ. Хэрэв засгийн газраас автобусанд олгодог нөхөн олговорын мөнгийг өгөхийн бол үнээ нэмэхгүй байх боломжтой гэсэн юм. Өнөөдрийн байдлаар нэг хүнийг 570 төгрөгөөр тээвэрлэдэг. Ер нь том оврын автобуснууд алдагдалгүй, ашиггүй балансаа бариад явахын бол үнээ 600 төгрөгт хүргэх болчоод байна.  Гэхдээ энэ удаад ийм хэмжээнд аваачихгүй гэдгийг тус холбооныхон хэлсэн юм.

Автобусны жолооч кандоктар нарын цалин боломжын хэмжээнд байдаг. Энэ нь баримтаар нотлогдож нийгмийн даатгал төлөтийн байдал нь хүртэл олны өмнө ил болсон удаатай. Түүнчлэн автобус компаниуд улсаас татаас авч, мөн тэтгэврийн иргэд болон оюутнуудыг үнэ төлбөргүй явуулсан гэж сар бүр улсаас 1 автобусанд 2 сая олгодог. Мөн өнөөдрийн байдлаар нэг ч автобус компани дампуурчлаа гэж үйл ажиллагаагаа зогсоогоогүй, харин ч улам өргөжин тэлсээр байна. Тиймээс үнэ нэмэх ямар ч үндэслэлгүй гэдгийг иргэд хэлж байгаа юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих