Нааштай мэдээ сонсогдлоо, одоо хувьцаагаа нэхэцгээе

7dku7u1d0vfv68ke8psrjiiup1Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс Та­вантолгой” ком­па­нийн 1072 ширхэг хувьцаа ол­гох шийдвэрийг 2012 онд Хам­тарсан Засгийн газраас гар­гаж байсан билээ. Монгол Ул­сын иргэн бүр газрын хэвлий дэх баялгаасаа хувь хүртэх олон жи­лийн тэмцэл, мөрөөдөл нь энэ шийдвэр гарсанаар биеллээ олж, нэг том боломж нээгдсэн гэж хэлэхэд болно.

Тус шийдвэр нь тухайн үед монголчуудын магнайг тэнийлгэсэн хамгийн сай­хан мэдээллийн нэг байж би­лээ. Нөгөөтэйгүүр, сая төг­рөг эсвэл 1072 ширхэг хувьцаа гэ­сэн сонголтыг иргэдэд тө­­рөөс олгосон нь олны ан­хаар­­лыг татаж, сэтгэлд нь ний­цэж байсан. Засгийн газ­раас тэтгэврийн насныхан, хөгж­лийн бэрхшээлтэй иргэд, оюут­нуудад сая төгрөгийг бэл­нээр олгох шийдвэрийг гар­гасан байдаг. Тодруулбал, дээр нэрлэсэн насныхан 1072 шир­хэг хувьцааныхаа үр ашгийг бэл­­нээр нь хүртсэн гэсэн үг юм. Тэгвэл хувьцаагаа ч, сая төг­рөгөө ч аваагүй иргэдийн хувьд өнөөдөр хүлээлт үүс­чихээд байна. Монголчууд бүгд л хувь­цаатай болж, төр зас­гийнхаа хиш­гийг хүртэх нь гэж баяр­лац­гааж, “би хувьцаагаа авна, ирээ­дүйд хэрэгтэй юм”, “би мөн­гийг нь авна, байрныхаа урьдчилгаанд нэмэрлэнэ” гэх зэргээр сонголт хийж, захиалга өгч байсан. Гэтэл одоо юун байрны урьдчилгаа манатай бол­чихов уу даа. “Тавантолгойн хувь­цаа юу болчихов” гэхээр “Мэдэхгүй” гэж хэлэхээс өөр хариулт алга. 1072 ширхэг хувь­цаагаа авъя хэмээн “Хү­ний хөгжил сан”-гийнхаа дэв­тэрт тэмдэглүүлсэн хүмүүс өнөө­дөр өөх ч биш, булчирхай ч биш гэдэг болчихоод сууж бай­гаа. Нэг жишээ дурьдая. “Хувь­цаа эзэмшигч, хөрөнгө оруу­лагчдын эрхийг хамгаалах төв” гэж байгуулагджээ. Энэ­хүү төвөөр иргэд олноороо үйлч­лүүлж байгаа аж. Иргэдийн зү­гээс ихэвчлэн сая төгрөгөө авахаа болъё.

Харин 1072 хувьцаагаа авъя гэдэг хүсэлтээ илэрхийлж, олон хүн өргөдөл гаргаж байгаа талаар тус тө­вийн үүсгэн байгуулагч дуул­гаж байсан. Шалтгаан нь мэдээж тодорхой. Энэ жи­лээс “Эрдэнэс Тавантолгой” ком­пани өмнөх Засгийн газрын бал­гаар “Чалко”-д тавьсан өрөө ба­раг л төлж дуусах мэдээ­лэл­тэй байгаа. Мөн урд хөршид нүүрс нийлүүлэх урт хугацааны гэ­рээ энэ жилээс хэрэгжиж, Таван­тол­гойн тээвэрлэлт эхэлчихээр хувь­цаа шиг үнэтэй зүйл байх­гүй болох учраас тэр юм. Өнөө маргаашийн мөнгө биш алс ирээдүй нь гэрэлтэй болж эхэл­сэн Тавантолгойгоосоо хувь хүр­тэх нь зөв юм байна гэж тэд шийдсэн учраас хувьцаагаа эрж сурч эхэлсэн хэрэг л дээ. Тэдний зөв. Сая төгрөгийн сонголт хийж, хувьцаа хэрэггүй юм бай­на гэж бодох болсон шалт­гаан нь мэдээж “Чалко”-ийн их хэмжээний өр, IPO гаргаж ча­да­хаасаа нэгэнт өнгөрсөн гэх Тавантолгойн талаар таа­гүй мэдээлэл нөлөөлсөн. Гэх­дээ энэ бүхэн эргээд хэвийн болж, үйл ажиллагаа нь энэ оноос жигдрээд эхлэх нь гэсэн нааштай мэдээлэл бай­гаа учраас иргэдийнхээ хувь­цааны асуудлыг төрөөс ан­хаар­­маар байна.

Төр засаг нь яах гэж хувьцаагаа мөнгө бол­­го­но гэж хэлсэн юм гэж хэ­лээд суух эрхгүй. Амьдралын бо­ломж­гүйгээс тэд ийм шийд­вэр гаргасан байлаа ч эр­гээд хувьцаагаа авна гээд хөө­цөлдөж байхад нь шийдээд өг­чих хэрэгтэй. Мөн мэдээ мэ­дээллээр ч хангах цаг нь болсон бай­на. “Засгийн газарт энэ са­рын 8-ны өдөр 500 хүн 1072 шир­хэг хувьцаагаа эзэмших өр­гөд­лийг өгсөн. Өргөдөл гомд­лын шийдэгдэх хугацаа хуулиараа сар байдаг. Сая төгрөгийг нь иргэдэд өгөлгүй 1072 ширхэг хувьцааг нь үнэт цаасны дансанд нь байршуулж өгье гэдэг шийдвэрийг хүлээж бай­гаа. Иргэдийн хүсэлтийг хү­лээн авч, хувьцааг нь олгоно гэдэгт” итгэлтэй байна хэмээн “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруу­лагчдын эрхийг хамгаалах төв”-ийн тэргүүн Э.Алтаншагай ярьж байсан юм. Үүнээс өөрөөр бол хувьцаа маань юу болсон та­лаар ямар ч мэдээлэлгүй сууж бай­на. Иргэдээс мөнгө хурааж хувь­цааг нь дансанд байршуулах ажил хийсэн брокер, диллерийн ком­паниуд, мөн иргэдийнхээ хувь­цааг худалдаж авсан Зас­гийн газар яагаад ийм удаан чимээгүй яваад байна вэ.

Дээрх байгууллагад хандаж сая төг­рөгөө бус хувьцаагаа авъя гэж тэмдэглүүлсэн иргэдийн до­тор хүүхдүүд илүүтэй байгаа гэ­нэ билээ. Өөрөөр хэлбэл, Мон­голын ирээдүй болсон залуу­сынхаа баялагтай байх, хувьцаа эзэмшигч болох асуудлыг нь нэн даруй шийдэж өгмөөр байгаа юм. Дахин хэлэхэд, Тавантолгойн ирээдүй гэрэлтэй бай­на. Тодруулбал, Цанхийн зүүн уурхайгаас 2.741.000 тонн нүүрс олборлосон. Харин ба­руун уурхайгаас 2.534.000 тонн нүүрс олборлоод байна. 2013 онд баруун, зүүн хоёр уур­хайгаас нийтдээ 5.276.608 тонн нүүрс олборлосон нь 2012 оных­той харьцуулахад хоёр дахин өс­сөн үзүүлэлт юм. Мөн тус ком­пани нь “Чалко”-д төлөх ёстой 350 сая ам.долларын 200 сая ам.долларыг нь төлөөд дуус­чихсан байгаа. Тиймээс өрөө бү­рэн төлж дуусах үе буюу 2015 оноос олон улсын зах зээл дээр IPO хийвэл илүү ашигтай гэж буй. Тэгэхээр нэгэнт ашигтай ажиллаж байгаа компаниас иргэн бүр хувь хишгээ хүртэх гэж зүтгэх нь гарцаагүй. Харин энэ их баялгаас хувь хүртэнэ гэж хүлээж байгаа хувьцаа эзэм­шигч ард түмнийхээ итгэлийг гэрэлтүүлэх хэрэгтэй байна. Хамгийн гол нь хувьцаагаа буцааж авах гэсэн, хувьцаа нь дансандаа одоо хүртэл байр­шиж байгаа иргэдийнхээ баялаг хүр­тэх эрхийг зөрчихгүй бай­хыг төр, засгаас анхаарах цаг нь болсон шүү. Нааштай мэ­дээ дуулдаж эхэлсэн дээр нь одоо л хувьцаагаа нэхэцгээе, мон­голчууд аа.

МОНГОЛЫН МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих