Гаалийн ажилтнууд хөрөнгө орлогоо худал мэдүүлжээ

Гаалийн ажилтнууд Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөхдөө хууль зөрчсөн нь тогтоогджээ. Тиймээс тэдний зэрэг дэвийг бууруулах арга хэмжээ авахаар болов. Авлигатай тэмцэх газраас төлөвлөгөөт хяналтын дагуу Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Олон улсын шуудан илгээмжийн гаалийн хорооны гаалийн улсын байцаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлэгт шалгалт хийжээ.
Энэ үеэр Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч П.Түвшинзаяа, Улаанбаатар дахь гаалийн газрын албаны дарга Н.Уранчимэг, Улаанбаатар дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Энхтуяа, Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч С.Дамбажав, Л.Энхболд, Улаанбаатар дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Цэен нар хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ хууль зөрчсөн нь тогтоогдсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих