Ц.Мянганбаярын нууц санхүүжүүлт

Амрагууддаа бэлэглэсэн байр сав, машин тэргээс эхлүүлээд Ц.Мянганбаяр магнатын аархал их. Тэрээр Зайсан дахь хотхонд 200 саяын vнэтэй  хаусыг нялх амраг ард түмний мисс Ариунцэцэгтээ бэлэглэж, удаах авааль топ Пүрэвсүрэнгийн хөл залгах унааг 32,000 ам.доллароор сэлгэсэн гээд Мянгаа магнатын баярхал энд тэнд дуулдах.
Нутгийнхаа хөрсийг эргүүлж хэдэн чулууг нь зөөж хөлжсөн тэрээр алтны хараал гэгчээс битүүхэн эмээсэндээ шараар сольсон хэдийгээ барж ядахдаа эмс охид, урлаг соёл гээд элдэв хандив тусламжид харамгүй өргөл өргөдөг гэхэд болно.

Тэрбээр өөрийн олсон ашгаас олон түмэнтэйгээ хуваалцах үүднээс “Камертон” гэх хамтлагийг анх бүрэн санхүүжүүлж, 18 насаа дуулж учраа олохгүй явсан дөрвөн залууг сэвхийтэл өөд нь татсан.Тэгвэл ноён Ц.Мянганбаяр дан ганц “Камертон” хамтлагийг ивээгээд байсангүй үе тэнгийн өрсөлдөгч хамтлаг болох “Номин талст”-ыг ч нууцаар ивээн тэтгэж,“Камертон”-ий дөрвөөс ч нууж байсан удаатай гэнэ.

Азтай

эх сурвалж: www.fact.mn

 

 


URL:

Сэтгэгдэл бичих