Ш.Чуданжий хувийн бизнес эрхэлж байна
Нэгэн үе Зоос банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж явсан хатагтай Ш.Чуданжий “Өглөөний сонин”-ы гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тус сониныхон хатагтай Ш.Чуданжийг нэг өдрийн турш дагаж, папарацци хийсэн байна. Хатагтай Ш.Чуданжий одоогоор хувийн бизнес эрхэлж байгаа бөгөөд “ACE энд Т Капитал” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа юм билээ. Арван жил Зоос банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан энэ хатагтай одоогоор Хан-Уул дүүрэгт байрлах “Оргил” хотхонд амьдардаг гэнэ. Мөн 7491 УБЦ хэмээх улсын дугаартай BMW хөлөглөдөг. Гэхдээ түүний хөлөглөж буй BMW машин нь түүний ах Ш.Саруулсайханы нэр дээр бүртгэлтэй аж. Магадгүй тэрбээр Зоос банкинд 100 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулж, дампуурахад хамгийн их нөлөөтэй хүн хэмээн шалгагдаж байгаатай нь холбоотой байж мэдэх л юм.
М.Анир
URL: