“NEW MASS” бааранд хууль үйлчилдэггүй..

Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байдаг “Масс” баар нь тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг.  Байнга цаг хэтрүүлэн ажилладаг үүний улмаас гэмт хэрэг зөрчил ихээр гардаг ба үүнийг нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Батбаяр, хэв журмын дарга Амармөрөн нар нь мэддэг хирнээ ямар нэгэн арга хэмжээ авдаггүй “ Масс” баарны хүмүүстэй хувийн холбоотой байдаг. Үүний нэг тод илрэл нь 2013.12.31-ны өдөр УБ паласын Рояль танхимд болсон Баянгол дүүргийн Төр захиргааны байгууллагуудын шинэ жилийн арга хэмжээн дээр “Масс” баарны дэд захирал , “Мотив” хамтлагын ахлагч Жижгээ буюу Эрдэнэбаяр нь Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн нэрийн өмнөөс дуулж байгаагаа тэнд цугласан олон нийтэд зарлан үнэ төлбөргүйгээр хамтлагаараа  тоглолт хийж дуу дуулсан.

Баянгол дүүргийн засаг дарга Д.Оросоо , Цагдаагийн 1-р хэлтсийн дарга хурандаа Батбаяр, хэв журмын дарга Амармөрөн нар нь Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх  хуулийг зөрчиж өөрсдийн хариуцан ажиллаж буй нутаг дэвсгэрт хууль бусаар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй “Мотив” хамтлагын ахлагч , “Масс” баарны дэд захирал Жижгээ буюу Эрдэнэбаяраар албан тушаалын байдлаа ашиглан өөрийн байгууллагын нэрийн өмнөөс хандивын тоглолт хийлгэсэн байна.

http://www.unen.mn/content/32294.shtml?alias=yellow


URL:

Сэтгэгдэл бичих