Хан – Уул дүүргийн МАН-ынхан дүүргийнхээ бяцхан үрсийг баярлуулав

Хан – Уул дүүргийн  Монгол Ардын Намын хороо эх үрсийн баярыг дүүргийнхээ амьдралын бололцоо тааруу, эмзэг

бүлгийн хүүхдүүдэд зориулан өчигдөр зохион байгууллаа. Монголынхоо ирээдүй болсон бяцхан үрсийг энэ хамт олон  сэтгэлийн болон  амттан дүүрэн баярын бэлэг, урлагын тоглолтын хамт нүдэнд нь цог гялбатал  нь  хүлээн авч баярлуулан хөгжөөлөө.  Гэр бүлийн бололцоо тааруу хүүхдүүд тэр бүр энэхүү өдөр шиг баярлаж чададгүйг Хан-Уул дүүргийн МАН-ын хороо, тэргүүлэгчдийн хамт олж харж энэхүү баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар иржээ.

Хан –Уул дүүргийн Монгол Ардын Намын дарга Б.Энх-Амгалан: Хан –Уул дүүргийн МАН-ын хороо, манай тэргүүлэгчид хамтран жил бүр шинэ жил, хүүхдийн баяр, бага олимдиад, эссэ бичлэгиин уралдаан зэрэг үйл ажиллагаануудыг бидний ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудад зориулан зохион байгуулсаар ирсэн. Энэ удаа бид амьдралын боломж , бололцоо муутай нийгэмд халамж хайр хүртэж төдийлөн чадахгүй байгаа хүүхдүүдийг нэг ч гэсэн өдөр магнайг нь тэнийтэл баярлуулахаар зорьж энэхүү үйл ажиллагааг явуулж байна. Хүүхдүүд бол Монгол орны хойч ирээдүй хүүхэд бүр баярлах ёстой баярлуулах үүрэг нь томчууд биднээс хамаарна тиймээс хүүхдийн төлөө бид за гэж хэлэх  үүрэгтэй. Манай Намын хороо авъяаслаг чадварлаг спортлог хүүхдүүдийг байнга дэмжин ажилладаг. Монголын хойч ирээдүй болсон үрс айх аюулгүй, элэг бүтэн, эсэн мэнд сайхан орчинд өсөх ёстой.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН МОНГОЛ АРДЫН НАМ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих