“Шилдэг залуу 50 улс төрч” шалгаруулах төслийн удирдамж
Монгол улсын нийгэм, улс төрийн салбарын шилдэг залуу удирдагчдыг олон нийтийн санал асуулгыг үндэслэн тодруулж, олон нийтэд үр дүнтэйгээр таниулан сурталчлахад энэхүү төслийн зорилго оршино.
Зохион байгуулагчид:
Сонгуулийн Менежментийн Төв
Монголын тэргүүлэгч сайт – Zaluu.com
Туршлага:
“Сонгуулийн менежментийн төв” ТББ нь 2008 онд байгуулагдсан бөгөөд сургалт, судалгаа, сонгуулийн маркетинг, менежментийн чиглэлээр зөвлөгөө өгч ажилладаг мэргэжлийн байгууллага юм. “Шилдэг залуу 50 улс төрч” төсөл нь 2008, 2011 онуудад тус, тус амжилттай зохион байгуулагдсан. Тус шалгаруулалтанд шалгарсан залуу улс төрчдөөс төрийн сайд, дэд сайд нар, УИХ-ын гишүүд, яамдын хэлтсийн дарга нар, Улаанбаатар хотын засаг даргын орлогч, дүүрэг болон аймгуудын засаг дарга нар гээд олон удирдагчид, чадварлаг боловсон хүчнүүд төрөн гарчээ.
Хугацаа:
2014 оны 1-р сарын 15 – 21-нд zaluu.com сайтад зохион байгуулагчдын зүгээс болон нийт иргэд сонгогчдоос нэр дэвшүүлнэ
2014 оны 1-р сарын 21 – 30-ны хооронд Нэгдүгээр шатны олон нийтийн санал явагдана. Нэгдүгээр шатны санал асуулгаар хамгийн их санал авсан 100 залуу улс төрч төгсгөлийн шатны санал асуулгад оролцоно.
2014.01.31 – 2-р сарын 7-ны хооронд төгсгөлийн шатны санал асуулга явагдаж, “Шилдгийн шилдэг 5 улс төрч”, “Шилдэг 50 улс төрч”-ийг олон нийтийн санал асуулгыг үндэслэн зохион байгуулагчдын зүгээс тодруулан олон нийтэд зарлана.
2014.01.31 – 2-р сарын 7-ны 18 цагаас Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Туушин зочид буудлын 5 давхарын хүндэтгэлийн танхимд болно.
Нэр дэвшүүлэх журам:
25-40 настай, эсвэл улс төрийн салбарт шинэ тутам ажиллаж буй Монгол улсын иргэнийг ямар ч этгээд онлайнаар шууд нэр дэвшүүлэх боломжтой.
Нэр дэвшүүлэхдээ зохион байгуулах хорооноос гаргасан маягтын дагуу бөглөсөн анкетыг election_management@yahoo.com хаягаар ирүүлсэн байна.
“Шилдэг залуу 50 улс төрч”-д шалгарсан нөхцөлд Сонгуулийн менежментийн төвийн Пи Ар-ын болон сурталчилгааны бүтээгдэхүүн үйлчилгээг авах эрх нээгдэнэ.
Олон нийтийн санал асуулгыг хакердах, саналын тоог зохиомлоор нэмэгдүүлэх оролдлого гаргасан этгээдийг олон нийтэд ил тод зарлаж, төслөөс хасна.
Нэр дэвшигч нь төсөлд хүндэтгэлтэй оролцох үүрэг хүлээнэ.
Төслийн үр дүнг олон нийтэд мэдээлэх:
Төслийн үр дүн болон шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны бүрэн сурвалжлагыг Монголын тэргүүлэгч сайтууд, томоохон телевизүүд, өдөр тутмын сонинуудаар нэвтрүүлнэ.
Шилдэг залуу улс төрчдийн цуврал видео ярилцлагыг Youtube.com сайтад байршуулж Монголын тэргүүлэгч сайт Zaluu.com болон Монголын топ 20 сайт, хамгийн олон лайктай facebook хуудсуудад линклэн олон нийтэд хүргэх зэргээр төслийн үр дүнг бүтэн сарын турш олон нийтэд үр дүнтэйгээр сурталчилна.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа:
Төсөлд шалгарсан “Шилдэг залуу 50 улс төрч”-дөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2014 оны 2-р сарын 7-ны 18 цагт Туушин зочид буудлын 5-р давхарын хүндэтгэлийн танхимд болно. Ёслолын ажиллагааны үеэр “Шилдгийн шилдэг 5 залуу улс төрч”, “Шилдэг залуу 50 улс төрч”-дөд Монголын топ улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд Өргөмжлөл гардуулж, урлаг соёлын алдартнууд мэндчилгээ дэвшүүлэн зохион байгуулагчдын зүгээс оройн зоог барина.
Зохион байгуулах хорооны утас: 99116761, 98116761
URL: