Хянагчаа зодож, архидан согтуурдаг танхай хоригдлууд Замын-Үүдийнхнийг айлгаж байна
БНХАУ-аас импортлож байгаа цемент галт тэргэнд шилжүүлэх ачилтыг хийдэг хоригдлууд архидан согтуурч хянагчаа зодож танхайрсан хэрэг гарчээ. Замын-Үүд дэх энэхүү талбайг “МЧ-3″ гэж нэрлэдэг.
Энэ талбайд “Чингэсийн цааз”,”Монгол бүтээл” гэдэг хоёр компани ачилт хийдэг бөгөөд тэд хоригдлуудыг ажиллуулдаг юм байна. Өмнө нь хоригдлууд хянагчаа зодож танхайрсан явдал хэд хэдэн удаа гарч байсан ч хоригдлуудыг ажиллуулсан хэвээр байгаа аж. Үүнээс болж тэр хавийн нутгийн иргэд амгалан тайван амьдарч чадахгүй байгаа тухайгаа Засгийн газрын мэдээлэл хүлээн авах 1111 дугаарын утсанд ч мэдээлдэгч тусыг эс олжээ. Гэвч нөхцөл байдал даамжирч байгаа тул Замын-Үүдчүүд айдас хүйдэстэй амьдарч байна.
Өнгөрсөн хавар тэнд 100 хоригдол ажиллуулсан бол одоо ажиллаж байгаа Хархорины хорихын 15 хоригдол хоёр хянагч өчигдрийг хүртэл байсан байна. Гэвч цагаан сарын дараа “Чингисийн цааз” гэдэг компани дахин 100 хоригдол ажиллуулах гэж байгаа тул нутгийн иргэд тун бухимдаж байгаа төдийгүй тэнд бугшсан элдэв явдлыг илчилж эхэллээ. Эдгээр хоригдлуудын байдаг хоёр гэрт хянагчид нь хамт амьдардаг төдийгүй тэнд хүний амь бүрэлгэсэн, хүчингийн хэргээр ял эдэлж байгаад дэглэм буурсан хоригдлууд ч байдаг байна.
Нийслэлээс алслагдсан газар тул хараа хяналт сул төдийгүй хямд хөлсөөр хоригдлуудыг ажиллуулдаг аж. Гэтэл Замын-Үүдийн залуучуудад хийх ажил олддоггүй байх жишээтэй.
Хоригдлуудыг хямд хөлсөөр, хараа хяналт сул ийнхүү ажиллуулж байгаа нь Шүүхийн шийдвэрийнхний хэдэн дарга нарын компаниудтай хуйвалддаг хуйвалдаан гэхээс аргагүй төдийгүй төрийн албаны сэтэртэнгүүдийн авдаг далд хэлбэрийн авлига нуугдаж байж ч магадгүй юм.
Мөнгөтэй компаниудын эрхшээлд орсон Шүүхийн шийдвэрийнхний цадигаа алдсан хоригдлууд Замын-Үүдийнхэн ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг айдас хүйдэст автуулж буйд даруй анхаарал хандуулах болжээ.
URL: