Дэлхийн хамгийн үнэтэй хоол, зоогууд

Банш
Дэлхийн хамгийн үнэтэй хоолнуудын жагсаалтанд Оросуудын хамгийн дуртай зоог банш багтсан байгааг хараад олон хүн гайхах байх. Гэхдээ энэ жагсаалтанд бичигдсэн банш бол ердийн Орос банш биш юм. Дэлхийн хамгийн үнэтэй баншийг Нью Йоркын Бронкс дүүрэг дэх “Голден Гейтс” зоогийн газраас олж идэх боломжтой. Тус зоогийн газрын зочдын үндсэн хэсгийг Оросын цагаачид бүрдүүлдэг аж. Энэхүү баншны гол орц нь тугалын зөөлөн мах, гахайн мах, яргай загасны мах сэлт бус харин далайн бүр гүнд амьдардаг Curtius Flame хэмээх загасны мах байдаг аж. Энэхүү загасны мах нь баншийг ер бусын хөх-ногоон өнгийн туяатай харагдуулдаг ч амтны хувьд гайхалтай юм. Найман банш бүхий нэг порц нь 2400 доллар, 16 банш бүхий порц нь 4400 долларын үнэтэй байдаг байна.
Дэлхийн хамгийн үнэтэй хоол зоогнуудМакадамийн самар
Хүн бүр л самрыг маш ашигтай бөгөөд амттай хүнс гэдгийг мэднэ. Макадамийн самар хэмээх энэ самар Дэлхийн хамгийн үнэтэй хүнсний нэгд тооцогддог. Эрт цагт Австралийн уугуул иргэдийн хоол хүнсний гол хэсгийн нэг байсан энэ самар одоо ховор төрлийн хүнсний нэг болсон ба Дэлхий дээр хоёрхон төрөл ургадаг байна. Хэдийгээр Макадамийн самрын мод зуун жилийн настай ч онцгой арчилгаа шаарддаг нь Макадамийн самар ховор байх шалтгаан болдог аж. Жилд нэг л удаа ургацаа өгдөг Макадамийн модноос жилийн эцэст ердөө 40 хүрэхгүй тонн самар хурааж авдаг байна. Макадамийн самар ургадаг нутгуудад нэг килограмм Макадамийн самар 30 долларын үнээр худалдаалагддаг.
Дэлхийн хамгийн үнэтэй хоол зоогнууд

Хач гүргэм
Дэлхийн хамгийн үнэтэй амтлагч болох хач гүргэмийг гүргэмийн цэцэгний дохиураас гаргаж авдаг. Эхлээд гараар болгоомжтой түүж, хатаасны дүнд хач гүргэм бэлэн болдог. Нэг килограмм хач гүргэмийн үнэ 1100-11,000 долларт хүрдэг байна.
Дэлхийн хамгийн үнэтэй хоол зоогнууд

Цагаан болцуу мөөг
Энэ мөөгний яг таг үнэ хараахан тогтоогүй, учир нь цагаан болцуу мөөгийг дуудлага худалдаагаар зардаг бөгөөд хамгийн дээд үнэ нь 30,000 еврод хүрч байжээ.
Дэлхийн хамгийн үнэтэй хоол зоогнууд

Хар шоколад
Чамин амттай амттанд дурлагчдад Данийн тогооч, шоколад үйлдвэрлэгч Fritz Knipschildt-ийн байгуулсан Knipschildt Chocolatier үйлдвэрт үйлдвэрлэсэн Дэлхийн хамгийн үнэтэй шоколадыг танилцуулж байна. Тус үйлдвэрийн гайхамшигтай амттай хар шоколадны 453 грамм нь гэхэд 2600 доллараар үнэлэгддэг байна.
Дэлхийн хамгийн үнэтэй хоол зоогнууд

La Bonnotte төмс
Дэлхийн хамгийн үнэтэй хүнсний жагсаалтанд төмс байна гэхээр хөгийн, инээд хүрмээр санагдаж магадгүй. Францын эргээс холгүй Атлантийн далайд орших Noirmoutier арал дээр л ургадаг La Bonnotte төмсний килограммынх нь үнэ 500 евро байдаг аж. Дэлхий дээр ердөө ганцхан газар ургадагаас гадна маш гайхалтай амттай гэдэгт өндөр үнийн учир оршдог байна.
Дэлхийн хамгийн үнэтэй хоол зоогнууд

Үхрийн мах
Дэлхийн хамгийн үнэтэй мах бол Японы Wagyu үүлдрийн үхрийн мах юм. Өсгөж үржүүлэхэд онцгой анхаарал халамж шаарддаг энэ үхрийн махыг цагаан будааны архи, шар айрагны даруулга болгон хэрэглэхэд маш тохиромжтой. Япон улс энэ үхрийн махыг өөр газарт үржүүлэхээс нь сэргийлэн урт хугацаагаар экспортлохгүй байсан хэдий ч өдгөө энэ үхрийг Австралид бас үржүүлдэг байна. Европт Wagyu үүлдрийн үхрийн 200 орчим грамм цул маханд 100 гаруй доллар төлөх нь энүүхэнд. Тус үхрийн махны хамгийн зөөлөн хэсэг нь бүр 1000 долларын үнэд хүрдэг байна.
Дэлхийн хамгийн үнэтэй хоол зоогнууд

Хачиртай талх
Өнөөгийн завгүй амьдралын хамгийн түгээмэл хүнс бол хачиртай талх. Гэтэл хамгийн үнэтэй хачиртай талхыг Von Essen-ийн сүлжээ зочид буудлаас л олж идэх боломжтой. von Essen Platinum Club Sandwich хэмээх энэхүү хачиртай талхны орц нь тусгай исгэгчээр исгэсэн талх, иберийн утсан мах, цагаан болцуу мөөг, бөднө шувууны өндөг, хатаасан Итали улаан лооль, Францын Bresse суурингаас гаралтай тахианы мах зэрэг аж.
Дэлхийн хамгийн үнэтэй хоол зоогнууд

Пицца
Дэлхийн хамгийн үнэтэй пиццаг пиццаны эх орон Итали оронд амсах боломжтой. Luis XIII хэмээн нэрлэгддэг энэ пиццаны үнэ 8300 евроны үнэ хүрдэг. Гэрийн тэжээмэл усны одос үхрийн сүүгээр хийдэг буффало моцарелла бяслаг, улаан далайн хавч, гурван төрлийн түрс, далайн хавч болон сам хорхой зэргээс орц нь бүрддэг энэ пиццаг зөвхөн захиалгаар хийдэг нь ойлгомжтой. Энэ маш үнэтэй пиццанд Австралийн хамгийн урт гол Murray River хэмээх давсархаг голын давсыг л хийдэг байна.
Дэлхийн хамгийн үнэтэй хоол зоогнууд

Омлет
Гайхалтай амттай омлетонд дурлагчид Нью Йорк дахь Le Parker Meridien зочид буудалд л байдаг Дэлхийн хамгийн үнэтэй омлетыг амсаж үзэх нь зүйн хэрэг юм. Энэхүү омлетыг амсаж үзэхийн тулд та урьдчилан захиалга өгөх хэрэгтэйгээс гадна 1000 доллар төлөх хэрэгтэй. Энэхүү омлет нь зөвхөн өндөг агуулдаггүй, түүнд бүхэл бүтэн хавч ордог аж. Шарсан төмсөн дээрх омлетны чимэглэл нь Sevruga түрс байдаг байна.
Дэлхийн хамгийн үнэтэй хоол зоогнууд

Салат
Florette Sea & Earth хэмээх энэ салат дэлхийн хамгийн үнэтэй салат бөгөөд Английн Оксфордын ойролцоох Грийт Милтон суурин дахь Le Manoir aux Quat’ Saisons тансаг зочид буудал-зоогийн газарт хийдэг энэ салатны нэг таваг нь 800 евроны үнэтэй юм. 50 грамм дээд зэргийн цагаан beluga түрс, корнвэллийн хавч, далайн хавч, амтат гоньд, хавтастай дун, өргөст хэмхэн дээр тавьсан зэрлэг яргай загас болон түрс, шинэхэн ногоон сонгино, бага зэрэг оливийн тос, улаан чинжүү, үрсэн болцуу мөөг, төмс болон хэрээн нүд зэргээс Florette Sea & Earth салатны орц бүрддэг.
Дэлхийн хамгийн үнэтэй хоол зоогнууд

Түрс
Голдуу саарал эсвэл хар түрсийг хамгийн үнэтэй түрс гэдэг нь эндүүрэл юм. Almas хэмээн нэрлэгддэг цагаан beluga түрс нь жинхэнэ урлагийн бүтээл гэж хэлж болом алтан лаазанд савлагддаг бөгөөд ердөө 100-хан грамм энэ түрс 2000 долларын үнэтэй аж.
Дэлхийн хамгийн үнэтэй хоол зоогнууд

Кофе
Дэлхийн хамгийн үнэтэй кофе болох Kopi Luwak кофег дал модны муур гэгддэг нэг зүйл амьтны хооллодог Coffea хэмээх цэцэгт ургамлын үрнээс гаргаж авдаг. Kopi гэдэг нь Индонези хэлээр кофе гэсэн үг бөгөөд Luwak гэдэг нь кофены модны бүрэн боловсорсон хамгийн сайн жимсийг түүж идэх дуртай жижиг махчин амьтныг нэрлэсэн нэр юм. Энэ амьтан өөрийн шингээж чадахаас ч илүү их үр жимсийг иддэг ба идсэн жимс нь шингэж боловсролгүй бүтэн чигээрээ шулуун гэдсээр нь гадагшилдаг байна. Ийнхүү гадагшлан гарсан үр нь тус кофенд дурлагчдын батлан хэлдгээр гайхалтай онцгой амт, үнэр бүхий Kopi Luwak болдог байна. Нэг килограмм Kopi Luwak 300-400 долларын үнэтэй аж.
Дэлхийн хамгийн үнэтэй хоол зоогнууд

Цай
Дахунпао буюу том улаан нөмрөг гэсэн утга бүхий нэртэй энэ цай нь Дэлхийн хамгийн үнэтэй цай бөгөөд хүчтэй амт үнэр бүхий энэ цайны бут Tianxing хэмээх сүмийн ойролцоо ургадаг байна. 350 жилийн настай энэ цайны нэг килограммынх нь үнэ 685,000 доллар ажээ.
Дэлхийн хамгийн үнэтэй хоол зоогнууд

 


URL:

Сэтгэгдэл бичих