Хордуулсан баншнаас болж ял сонслоо

images

 

2008 оны нэгдүгээр сард Хятадаас авчирсан банш идээд арав гаруй хүн хордсон тохиолдол Японд гарчээ. Уг баншийг Хятадын Хэбэй мужид үйлдвэрлэн гадаад руу экспортолдог байсан гэнэ. Мөрдөн байцаалтын явцад хүнсний үйлдвэрийн ажилтан Лу Юэтин гэгч баншинд санаатайгаар хорт бодис хийсэн нь тогтоогдсон байна.

Хэтэрхий бага цалин өгч байгааг эсэргүүцэн ийм хэрэг хийсэн талаар Лу Юэнтин мэдэгдсэн аж. Үйлдвэрийн ажлын нөхцөлд анхаарал хандуулахыг хүссэн 39 настай тэрээр метамидофос гэгч бодис баншид хийжээ.

Мөн 15 жилийн турш түр зуурын ажилтан гэсэн байдалтай ажиллаж ирсэн нь дургүйцлийг төрүүлсэн бололтой. Лу Юэнтинд бүх насаар нь хорих ял ногдуулсан байна.

Баншны хэргээс үүдэн Хятад, Японы харилцаа нэлээд хурцадсан төдийгүй банш худалдахаа зогсоож байсан юм


URL:

Сэтгэгдэл бичих