Автобус 500 болчихлоо…
Үнийн дарамтанд өртсөн сар шинийн хямралын өмнөхөн бас нэгэн хямрал болохоор мэдээ хүргэж байгаадаа хүлцэл өчье.Ашгаасаа илүү алдагдалд орж талх тарианыхаа мөнгийг арай чүү нэг юм залгаж байгаа тухай том оврийн автобус эрхлэгчдийн холбоо үгийн солиогүй хөмсөг зангидан өгүүлдэг.
Дээшилдэг ч үгүй, дорддог ч үгүй уг холбооноос ээлжит зовлонгоо тоочсоор баярын өмнөхөн үйлчилгээнийхээ үнийг нэмсэн тухай мэдээлэл хийжээ.”Автобусны тасалбарын үнийг 500 болгочихвол арай дээрдэх гээд байна” гэсээр тэд ийнхүү зорчих тасалбарын үнийг нэмэх сурагтай.Ингэснээр энэ сарын 23-ны өдөр буюу ирэх пүрэв гарагаас эхлэн том оврын автобусны үнэ 500 төгрөг болох юм байна.
Азтай
эх сурвалж: fact.mn
URL: