ОХУ-ын хэвлэлийнхэн Ерєнхийлєгчийн хувийн намтрыг сонирхов

ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Ерєнхийлєгч Ц,Элбэгдорж Москва хотын “ИТАР- ТАСС” агентлагт зочиллоо. Ерєнхийлєгчийг энд, оросын хэвлэл мэдээллийн томоохон агентлагууд, телевиз радио, єдєр тутмын сонин, сэтгvvлийн захирлууд, ерєнхий редакторууд хvлээж байв. Тэд Монгол Улсын Ерєнхийлєгчтэй зоог барьж, сонирхсон сэдвээрээ асуулт асууж, илэн далангvй чєлєєтэй ярилцсан юм.

“Ерєнхий редакторуудын клуб”-ээс зохион байгуулсан уг зоогт, “ИТАР-ТАСС” агентлагийн ерєнхий захирал В.Игнатенко, “ИТАР-ТАСС” агентлагийн тэргvvн орлогч М.Гусман, “ВГТРК” Телерадиокомпанийн ерєнхий захирал О.Б.Добродеев, тус телевизийн орлогч захирал Д.К.Ки-селёв нар уригдсан байлаа.
Захирал, ерєнхий редакторууд Монгол Улсын Ерєнхийлєгчєєс хоёр орны худалдаа, гаалийн асуудлууд, хєдєє аж ахуйн салбарын хамтын ажиллагаа зэрэг цаг vеийн асуудлуудаас гадна, монголын боловсрол, тvvхийн талаар, мєн Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийн хувийн нам-тартай холбоотой зvйлийг асууж байлаа.
“Эрхэм Ерєнхийлєгч та Москвад хєл тавингуутаа хэвлэлийнхнийг хvндэтгэн, манай агентлагт зочилж, бидэнтэй илэн далангvй ярилцсан нь бидний хувьд нэр тєрийн хэрэг боллоо” хэмээн “ИТАР-ТАСС” агентлагийн ерєнхий захирал В.Игнатенко зоогийн тєгсгєлд хэллээ.

Дэлхийн цаг агаарын єєрчлєлтийн талаар хєєрєлдлєє

Орос орны тєдийгvй дэлхийн тэргvvлэгч сургуулиудын нэг, шинжлэх ухаан, соёл, тvvхийн судалгааны тєв болсон М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуульд Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж зочилж, тус сургуулийн эрдэмтэд, багш оюутнуудад “Дэлхийн цаг агаарын єєрчлєлт” сэдвээр лекц уншлаа.
Улам бvр хурдацтай нэмэгдэж байгаа дэлхийн дулаарал хvн тєрєлхтєний амьдралд ямар єєрчлєлт авчирч байгаа, хvмvvс бид єєрсдєє дулаарлаас vvдэлтэй сєрєг нєлєєллийг буу-руулах талаар юу хийж болох тухай Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж єєрийн санал бодлоо эрдэмтэд, оюутнуудтай хуваалцлаа. Тэрээр, хэдэн мянган жилийн турш байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалж, байгальд ээлтэй байдлаар аж тєрж ирсэн нvvдэлчдийн амьдралын онцлогийн талаар ярьсан.
Багш оюутнууд Ерєнхийлєгчтэй , дэлхийн цаг уурын єєрчлєлт хvний vйл ажиллагаанаас болж байна уу, эсвэл байгалийн vйл явц уу, 20 жилийн дараа манай дэлхий ямар болох, уул уурхайг хєгжvvлэхийн сєрєг тал болох газрын доройтол, усны хомсдлыг хэрхэн шийдвэрлэх, Хєвсгєл нуурын гvнд шумбах талаар тєлєвлєж байгаа эсэх зэрэг олон сонирхолтой асуудлаар асуулт тавьж харилцан ярилцлаа.
М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургууль нь 15 судалгааны хvрээлэн, 39 факультет, хилийн чанадад зургаан салбар сургуультай, 35 мянга орчим бакалавр, магистр, аспирант, докторант, эрдэм шинжилгээний ажилтан, багш эрдэмтэдтэй, оросын шинжлэх ухаан, дээд боловсролын нэрийн хуудас болсон сургууль юм.

Ц.Элбэгдорж: Миний эх оронд очоод vз л дээ

Москва хотын олон улсын худалдааны тєвд Орос-Монголын бизнес форум болж, хоёр орны албаны, бизнесийн, хэвлэлийн гээд нийт 80 гаруй хvн оролцлоо.
Монгол Улстай хамтран ажиллах бизнес зєвлєлийн дарга, “Ростехнологи” компанийн ерєнхий захирал С.В.Чемезов,мєн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, “Улаанбаатар тємєр зам” ХНН-ийн дарга Т.Очирхvv нар vг хэллээ. Тэд хамтын ажиллагааны боломжууд, бэрхшээлийн талаар саналаа хэлж, ахиц дэвшил гарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байв.
Бизнес форумд ОХУ-ын Ерєнхийлєгчийн урилгаар албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж оролцон vг хэллээ. Ерєнхийлєгч хэлэхдээ “Орос, Хятад бол дэлхийн том гvрэн. Та бvхэн дэлхийтэй бизнес хийж байна. Бид хоёр хєрштэйгєє бизнес хийхийг хvсч байна. Том гvрэнтэй бизнес хийхэд том нєхцєл сонирхол байж болох. Монгол бол жижигхэн. Бидэнд ганц сая тонн газрын тосны бvтээгдэхvvн байхад л жилийн хэрэгцээгээ хангана шvv дээ. Vvний 50 хувийг авч чадахгvйгээс газар тариалан, уул уурхайгаас эхлээд олон ажил зогсдог. Уг нь тогтвортой байх учиртай. Бизнест маргах зvйл олон гардаг. Нэг бизнес бvтдэггvй юм гэхэд нєгєє нь бvтдэг байх ёстой. Бид нvvгээд явчихгvй шvv дээ. Бидэнд шинэ танилууд, тvншvvд бий болж байгаа. Гэхдээ нэг хуучин танил хоёр шинэ танилаас дээр гэдэг vг бий. Тэр нэг хуучин танил маань та нар, оросууд. Бид Эрдэнэтийг хамтран байгуулсан. Монголд шинэ боломж их байна. Vvнийг ашиглацгаая. Орос, Монголын худалдаа, эдийн засгийн харилцааг хєгжvvлэх нь бидний vндсэн зорилго. Би та бvхнийг Монголд очихыг урьж байна. Та нар Ерєнхийлєгчийн урилгатай боллоо. Миний эх оронд очоод vз л дээ. Мянга сонссоноос нэг vзсэн нь дээр гэдэг дээ. Манай ард тvмний сэтгэл, хvсэл эрмэлзлийг мэдэр, сайн тvнштэй бол. Хоёр ард тvмнийхээ тусын тулд нэг ажиллаад vз” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих