25 тонн алтыг цөлмөж, 350 тэрбумын өр үлдээгээд зугтсан С.В.Паушок манай эрх мэдэлтнүүдээс 36 ширхэг алтны лиценз авчээ
Манай сайт төрийн байгууллагынхны хариуцлагагүй байдлыг далимдуулан хамаг баялгийг минь хуу хамаад 350 тэрбумын өрөө төлөхгүй зугтсан С.В.Паушок хаана хэдэн лиценз эзэмшиж байсныг мэдээлж байна.
Өнөөдөр Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд С.В.Паушокийн Алтан дорнод Монгол”-ын хэргийн талаар мэдээлэл хийхээр болжээ. Харь орны нэг луйварчинд улс орныхоо асар их баялгийг алдчихаад улс улсын арбитрын шүүх дамжин явдаг улс манайхаас өөр байхгүй л болов уу. Ямар боловч энэ орос эр нөөц сайтай 36 алтны ордыг эзэмших эрх авч, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэчихээд зугтчихжээ. Одоо манай улс төр засгийн хэмжээнд энэ луйварчнаас хэдэн төгрөгөө яаж салгах вэ хэмээн үгээ хэлж сууна.
2007 онд ОХУ-ын иргэн С.В.Паушок болон түүний хоёр компани “Алтан дорнод Монгол” ХХК болон Востокнефтьгаз ХХК нь Монголын Засгийн газрыг Олон улсын Арбитрын шүүхэд өгсөн. Нэг тэрбум ам.долларыг нэхэмжилсэн арбитрын маргаан гурван жил хагасын хугацаанд үргэлжилж манай улс заргаад аваад байгаа билээ. Олон улсын Арбитрын шүүх Монгол Улсын Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль нь олон улсын эрх зүйд нийцсэн гэсэн үндэслэлээр нэг тэрбум гаруй ам.долларын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Арбитын бүрэлдэхүүн “Сүүлийн жилүүдэд татвар нэмэгдсэнд гайхах зүйлгүй”, Монгол Улс нь уул уурхайн бараа, бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлсэн цорын ганц орон биш” гэсэн байна. Манай талаас Олон улсын шүүхээр уг маргааныг шийдвэрлүүлэхээр өмгөөлөл болон бусад зардалд одоогоор зургаан тэрбум төгрөг зарцуулжээ.
“Алтан дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.В.Паушок Монгол Улсад төлөх 127.7 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн, арилжааны банкаар дамжуулан мөнгө угаасан хэрэгт УМБГ-т сэжигтнээр татагдан шалгуулж байхдаа нутаг руугаа оргон зайлсан юм.
Алтан дорнод Монгол компани манай талд өгөх учиртай татварын 127 тэрбум болон бусад төлбөр ногдох 200 илүү тэрбум нийтдээ урьдчилсан дүнгээр 350 гаруй тэрбумыг төлхгүй гэж элдэв арга сэдэж эхлээд байна. Бүхэл бүтэн нийгмийн даатгал төлөгчидийн нэг жилийн шимтгэлээс давсан хөрөнгийг манай тал авах учиртай ч одоогоор битүүмжилсэн хөрөнгийн хэмжээг судлаж байгаагаас өөр арга хэмжээ авч эхлээгүй байна.
Зөвхөн мөнгөн дүнгээр тооцоолоход учруулаад байгаа 350 тэрбумыг төлөхгүй гэж дампуурал зарлаад байгаа Алтан дорнод монголоор өрийг нь төлүүлнэ холбогдох газруудаас ярьж байх хооронд Төв аймгийн Заамар дахи охин компани болох Бумбатын эр хөрөнгө хэмээх хэдэн техникийг битүүмжилсэн боловч одоогоор энэ их хохирлыг нөхөн төлүүлэх ажил тун урагш муутай байгаа билээ.
Манай улсаас 25 тонн алтыг өлхөөн авч гарч чадсан Алтан дорнодынхон 350 тэрбумыг төлөхгүй хэмээн төрөл бүрийн арга саам хийсээр байгаа юм.
С.В.Паушокийн эзэмшиж байсан лицензүүдийг нэрлье.Тэрээр алтны 10236,8 га талбай бүхий 36 лиценз эзэмшиж байсан байна.
Ордын байршил | талбай | Аймаг | лиценз авсан хугацаа | дуусах хугацаа |
Бумбат | 24,46 | Төв | 1997.11.14 | 2027.11.14 |
Баг хайлаастын амны эх | 166,08 | Төв | 1999.07.30 | 2029.07.30 |
Бумбат 56 | 24,44 | Төв | 2003.11.11 | 2033.11.11 |
Бумбат 115 | 24,43 | Төв | 2003.11.11 | 2033.11.11 |
Бумбат-197 | 39,67 | Төв | 2004.07.06 | 2034.07.06 |
Бумбат-188 | 46,13 | Төв | 2004.07.06 | 2034.07.06 |
Баянголын гольдрол | 518,7 | Булган, Төв | 1996.07.22 | 2026.07.22 |
Хайлааст | 487,87 | Төв | 1995.10.14 | 2025.10.14 |
Туулын зүүн дэнж | 8,96 | Төв | 1995.07.31 | 2025.07.31 |
Туул голын дэнж | 387,48 | Төв | 1997.07.21 | 2027.07.21 |
Туулын зүүн дэнж | 24,03 | Булган | 1997.10.28 | 2027.10.28 |
Туул голын зүүн дэнжийн 1-3 | 7,12 | Булган | 1996.04.24 | 2026.04.24 |
Баруун шанд | 22,65 | Төв | 1996.07.22 | 2026.07.22 |
Цагаан чулуут | 34,43 | Төв | 1997.01.06 | 2027.01.06 |
Туулын полигоны зүүн дэнж | 37,19 | Төв | 1995.07.31 | 2025.07.31 |
Баянголын дэнж | 108,6 | Төв | 1997.03.06 | 2027.03.06 |
Ар наймган хөндий доод хэсэг | 103,76 | Төв | 1996.07.24 | 2026.07.24 |
Халзангийн ам | 115,94 | Төв | 2001.11.05 | 2031.11.05 |
Хашаат | 125,26 | Төв | 1998.04.21 | 2028.04.21 |
Өлзийт тээл | 2672,07 | Архангай | 1998.11.27 | 2028.02.09 |
Ар наймганы дунд хэсэг | 1252,6 | Төв | 2002.10.23 | 2032.10.23 |
Өлийн голын адаг | 539,59 | Архангай | 2002.02.27 | 2032.02.27 |
Ар наймган | 530,12 | Төв | 2002.05.15 | 2032.05.15 |
Бодонтын ам | 763,76 | Архангай | 2002.08.26 | 2032.08.26 |
Хан-Уул | 55,89 | Өвөрхангай | 2002.09.03 | 2032.09.03 |
Ар наймган | 451,71 | Төв | 2002.05.15 | 2032.05.15 |
Гүүтийн ам | 114,46 | Архангай | 2002.09.02 | 2032.09.02 |
Баян-Овоот уул | 37,16 | Төв | 2002.11.08 | 2032.11.08 |
Туулынбаруун дэнж | 64,04 | Төв | 2003.05.19 | 2033.05.19 |
Туулын баруун дэнж | 24,44 | Булган, Төв | 2003.06.20 | 2033.06.20 |
Тохойрол-88 | 41,55 | Булган, Төв | 2005.09.14 | 2035.09.14 |
Өлийн гол-1 | 1500,51 | Архангай | 2000.07.10 | 2030.07.10 |
Цагаан чулуут | 149,8 | Төв | 2007.05.07 | 2037.05.07 |
Сөөг | 9,37 | Булган | 2008.06.09 | 2038.06.09 |
Туулын зүүн дэнж | 47,74 | Булган | 2008.06.09 | 2038.06.09 |
Б.Жонон
massmn
URL: