Б.Амархүү ааш муутай

ОХУ-д нэр төрөө мандуулж яваа дуучин Б.Амархүүг авъяастай, соёлтой, сайхан залуу хэмээн монголчууд дүгнэдэг. Гэвч дуучин залуу маань яг амьдрал дээрээ  олны дүгнэж байгаагаас огт өөр араншинтай хүн гэнэ шүү. Ааш муутай занг нь тэвчиж чадалгүй түүний хөршүүд гомдол хүртэл  гаргасан байна. Тэрбээр зурагт болон  хөгжмийнхөө дууг дээд цэгт нь хүртэл чангалж хөршүүдээ их л зовоодог аж. Түүнд хөршүүд нь дуу чимээ ядаргаатай байгааг хэлж, бүр гуйж хүртэл үзсэн боловч тэрбээр “зайл л даа” хэмээн хариу барьж даналздаг гэнэ. Үүгээр ч барахгүй тэрбээр гэртээ байнга хүмүүс цуглуулж, бөөн шуугиан дэгдээн, найз бүсгүйтэйгээ ойр ойрхон ам мурийдаг болжээ.
Аргаа барж залхсан хөршүүд нь цагдаа дууддаг ч Амархүү гэмгүй царайлж “Би яагаа ч үгүй” хэмээн тас гүрийдэг аж. Хүний ааш эвдэрнээ гэж…
Ц.Сарнай

URL:

Сэтгэгдэл бичих