“Монголчууд тансаглах дуртай”
AР агентлагийн сэтгүүлч Майкл Кон ийм гарчигтай нийтлэл бичсэнийг орчуулан хүргэе. Монголын Хубилай хааны XIII зууны үед байгуулсан Шаньду хот торго дурдан, ангийн үс, үнэт эдлэлээр бялхдаг байв. Тэгвэл өнөөдөр их хааны хойч үеийнхэн ашигт малт малаар тэжээгдсэн хүчтэй эдийн засагтай болсноор мөнгөтэй хүн олон болжээ.
Монголын нийслэл Улаанбаатар хотод “Louis Vuitton”, “Emporio Armani”, “Burberry”, “Hugo Boss” зэрэг томоохон брэнд салбараа нээсэн нь үүнийг гэрчилнэ. “Эдийн засгийн өсөлтийг хувцас загвар ч дагалдаж байна. Хангалттай хэмжээний мөнгөтэй болсон хүмүүс хилийн чанадад очиж дэлгүүр хэсэхээ больж, ма найхаар үйлчлүүлэхийг илүүд үздэг” хэмээн Улаанбаатар дахь “Hugo Boss”-ын менежер С.Насантулга бидэнд ярьсан юм.
Монголын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ өссөн төдийгүй өнгөрсөн жил л гэхэд төгрөгийн ханш долларын эсрэг чангарсан юм. Гаднаас мөнгө хангалттай орж ирж, саятнууд үржсэнээр Монголд дундаас дээш давхаргынхан нэмэгдэж, брэндийн шошго, сүүлийн үеийн загварын машины эрэлт өссөн байна. Тус орны хувьд амьдралын тансаг хэв маяг нь гаднаас орж ирсэн шинэ үзэгдэл юм.
Монгол 1990 он хүртэл 70 жилийн турш коммунист дэглэмтэй байжээ. Улаанбаатарын төв хэсэг дэх “Central Tower”-т брэндийн ихэнх дэлгүүр байрладаг. Тэндээс монголчууд гутлыг 1100, нүдний шил 800 доллараар худалдан авдаг. Хэдийгээр иргэ дийн цалингийн доод хэмжээ 115 доллар, энгийн ажилчин нэг сард 250 долларын цалин авдаг ч дээрх дэлгүүрүүд үйлч лүүлэгчээр тасрахгүй.
“Манайх олон бараа худалдан авдаг цөөн үйлчлүүлэгчтэй” хэмээн “Emporio Armani”-гийн менежер Б.Батхүү ярьсан юм.
Б.Ганди
URL: