Дөлгөөний модель сонголт

Монголын цуутай баячуудын нэг “Петровис”-ын Ж.Оюунгэрэл хатагтайн нөхөр Б.Батболд хэмээх эрхэм бий. Зураач мэргэжилтэй, урлагт элэгтэй энэ ноёнтон “Петровис”-ын логог урлахаас өгсүүлээд гэргийнхээ бизнесийн найдвартай ар тал болсоор ирсэнийг дурдахгүй өнгөрч болохгүй. Өдгөө хүү, охин хоёрынхоо нэрийг оролцуулсан “Шинэ дөл” барилгын компанийг удирддаг түүнийг голомт залгах ганц хүү нь өвчсөн мэт дуурайсан нь Б.Дөлгөөн. Найз нөхөд нь Дүүк хэмээн дотночилдог тэрбээр нэлээн хэдэн жилийн өмнө “Нохойн орон” киногоор алдаршсан нэрт сэтгүүлч Д.Төрмөнхийн охин загвар өмсөгч Б.Номунзултай сууж хөлгүй их хурим найр хийж байв. Эгчээсээ түрүүлж ээж, аавдаа хөөрхөн ачийн зулай үнэрлүүлсэн Б.Дөлгөөн удаа ч үгүй загвар өмсөгч бүсгүйгээс салсан нь амьдрал гэгчийн нарийн ширийн амтыг мэдрээгүй залуу хүүхэд насандаа суусных хэмээн ойр дотныхон нь зөвтгөдөг. Загвар өмсөгч Т.Номунзул хэсэг хугацаанд Англид амьдарч байгаад өдгөө эх орондоо уул уурхайн компанид ажиллаж байгаа. Хосуудын дундаас гарсан хөөрхөн охин Б.Батболд ноёнтон, Ж.Оюунгэрэл хатагтай хоёрын амин хайртай ач охин бөгөөд эмээ, өвөө дээрээ хүмүүжиж буй. Баруунд өндөр боловсрол эзэмшсэн, эрх чөлөө гэгчийг ханхлуулах шиг болдог Дүүк эгчтэйгээ нийлэн “клабдах” дуртай бөгөөд анхны гэргий шигээ загварын шавилхан охидоор өөрийгөө чимэх дуртай нэгэн. Саяхны нэгэн хүлээн авалт дээр тэрбээр загвар өмсөгч Эхмаатай хүрэлцэн ирж их л аз жаргалтай үдшийг өнгөрөөсөн юм. “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч энэ бүсгүй олны хараанд өртөх дуртай манай загварын олон олон охидын нэг бөгөөд Дөлгөөнтэй хаа газар хүзүү сээрээрээ хэлхэлдэн явдаг нь амраг сэтгэлийн харилцаа юу аль эсвэл гэмгүй нөхөрлөлийнх үү гэдгийг найз нөхөд нь ч ялгадаггүй гэдэг.

Эх сурвалж: “Гранд” сэтгүүл


URL:

Сэтгэгдэл бичих