Э.Одгэрэлийн цаг барьдаггүй зан “Авъяаслаг монголчууд” шоуны зохион байгуулагчдыг бухимдуулдаг
Загварынхан дундаа хамгийн өндөр ханштай модель Э.Одгэрэлийг “Авъяаслаг монголчууд” шоуны зохион байгуулагчид шүүгчээр ажиллахыг зөвшөөрүүлж чадсан.
Гэвч түүний цаг барьж сураагүй зан нь оролцогчид, зохион байгуулагчдыг ихээхэн бухимдуулдаг аж. “Мөнхийн залуу” харагддаг түүний нууц нь нойр гэнэ. “Авъяаслаг монголчууд” шоунд хоцорч ирдэг шалтгаан нь их унтдагтай нь холбоотой аж. Өглөө сэрээд толины өмнө нүүрнийхээ арьсыг илж “Яана аа, арьс минь амраагүй байна.
Сайн унтах хэрэгтэй” гээд эргээд хөнжил рүүгээ толгой шургуулдаг гэж ойр байдаг хүмүүс нь ам алджээ. Сайхан төрхөөр нь нэвтрүүлгээ чимэх зорилготой зохион байгуулагчид түүнийг арьсаа амартал унтаад ирэхийг нь тэвчээртэйгээр хүлээхээс өөр аргагүй болж дээ.
URL: