Батлан даалтанд гаргаад байсан Анодын захирлуудыг дахин цагдан хорихоор болжээ

Дампуурсан Анод банкны  захирал Д.Энхтөр, Э.Гүр-Аранз, ТУЗ-ийн дарга Н.Даваа,  тамгын газрын дарга Д.Уламбаяр нарыг

албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад гурван жил гаруйн хугацаа өнгөрөөд байгаа юм.  Анодын гурвыг шинэ Ганц худагт цагдан тавр сарын 2-ноос  цагдан хорьсон юм. Өчигдөр үдээс хойш батлан даалтанд гаргасан. Харин  мөрдөн байцаагч, прокурор нь даалтанд гаргахыг нь огт зөвшөөрөхгүй байсан юм. Өчигдөр орой 19 цаг өнгөрч байхад БЗД-ийн ерөнхий шүүгч Баатар дахин захирамж гаргаж, Анодын захирлуудын цагдан хорих хугацааг дахин сунгажээ. Өнөөдөр 14 цагаас УМБГ-т заавал очих үүргийг ч тэдэнд өгчээ. Харин Анодын Н. Даваагийн өмгөөлөгч Б.Оюунбилэг “ тэднийг дахин цагдан хорих гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Эх үрсийн баярыг давхцуулан шүүгч нь захирамж гаргаж, нийслэлийн шүүхэд цагдан хорих захирамжийг үл зөвшөөрөн давж заалдах боломжийг хаах гэсэн оролдлого хэмээн бидэнд мэдээллээ. Тиймээс тэд хэвлэлийнхэнд хандаж Анодын хэрэгт улстөрийн асар том хатгаас орсныг ил тод зарлахаар шийджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156.3 болон 148.3-аар Банкны хууль тогтоомжийг зөрчсөн. Бусдад их хэмжээний хохирол учруулсан, 148.4 буюу Ард иргэдэд хувьцаагаа борлуулж мөнгө залилан авч хувьдаа ашигласан, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-аар  Банкны эд хөрөнгийг завшсан гэсэн зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. УМБГ-ын тавдугаар хэлтэс хэргийн мөрдөн байцаалтыг дуусгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорт 174 хавтаст хэргийг өнгөрсөн долоон хоногт  шилжүүлжээ.

Өндөр хүүтэй хадгаламж амлаж, өндөр хүүтэй зээл олгосон. Томоохон зээлдэгчид  нь   авсан зээлээ эргүүлж төлөөгүй зэргээс болоод энэ банкны актив пассив нь муудаж, үндсэндээ төлбөрийн чадваргүй болсон билээ. Мөн  хувьцаа  гаргаж мянга гаруй иргэдээс 9 тэрбум гаруй төгрөг босгосон мөртлөө ноогдол ашиг өгөлгүй иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учруулсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих