Тавантолгойд дахин осол гарчээ
Тавантолгойн нүүрсний уурхайн үйл ажиллагаанаас үүдэн байгаль орчинд учирч буй хор уршиг, осол аваар ихсэх болсноор уурхайн замыг хаах хүртэл шийдвэр гарч байсан. Гэвч өнгөрсөн сарын 15-нд замыг нээж үйл ажиллагааг нь хэвийн явуулж эхэлсэн. Гэтэл зам нээгдснээс хойш 10 хоногийн дараа буюу өнгөрсөн сарын 25-нд дээрх нүүрсний уурхайн хоёр машин мөргөлдөж жолооч нар хүнд гэмтсэн байна.
Эх сурвалжийн хэлснээр, Тавантолгойн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Энержи ресурс”, “Хурд” компанийн жолоочид нүүрс тээвэрлэж явах үедээ хоорондоо мөргөлдсөн байна. Осол болох үед “Энержи ресурс” компанийн жолооч урсгал сөрж явснаас ийм осол гарсан гэнэ.
Түүнчлэн тухайн замаар явах үед тоос босч, урдаас ирж буй машин бүү хэл өмнөх зам харагдахгүй болсон учраас өдрийн хэдэн удаа осол гарч байгааг хэлж байлаа. Тиймээс уурхайн замыг хааж, засмал зам тавих шаардлагатай байгаа аж.
URL: