Том оврын автобуснууд үнээ нэмлээ

Дизель түлшний хомсдлын улмаас  тасалбарынхаа үнийг нэмэхээр болсон нийтийн тээврийн том оврын автобуснууд өнөөдөр өглөөнөөс эхлэн тасалбарынхаа үнийг 400 төгрөг болголоо. Тэд дизель түлшний хомсдолоос гадна, Засгийн гзар татаас өгөх асуудлаа хэт удаашруулж байгаатай холбон тайлбарлаж байгаа аж.

Одоогийн байдлаар “Автобус-3” компанийн автобуснууд үнээ хараахан нэмээгүй байгаа юм. Тэд зургадугаар сарын 15 хүртэл үнээ нэмэхгүй хуучин тарифаараа үйлчлэхээр болжээ. Харин хувийн хэвшлийн нийтийн тээврийн хэрэгслүүд өнөөдөр Нийтийн тээврийн газрын удирдлагуудтай уулзаж үйлчилгээнийхээ үнийг хэдэн төгрөгөөр нэмэхээ ярилцаж тохирох аж.


URL:

Сэтгэгдэл бичих