Монголын төр мөнгөтэй хүнд л үйлчилдэг
Олны хэл амны бай болж, МУСГЗ, манай сонины Ерөнхий эрхлэгч, До.Чулуунбаатарын эрх чөлеег хязгаарлах шалтаг болоод буй хувьчлалын асуудал болон Л.Сэргэлэнтэй холбоотой асуудал их л эргэлзээтэй байна. Эргэн сөхвөөс хэвлэх үйлдвэрийн хувьчлал 2003 оноос эхлэлтэй юм билээ. Тодруулбал, 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Т.Билэгтийн гарын үсэгтэй Журам батлагдсан байдаг.
Уг журамд нийслэлийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын менежментийн үр дүнг харгалзан хувьчлах ажлыг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулж явуулахыг даалгасан аж. Тэр дагуу нийслэлийн емч хувьчлах комисс тогтоол гаргасны дагуу ‘”Улаанбаатар радио”, “UB” телевиз, “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит үилдвэрийн газрыг хувьчлах тухай тендер зарлагджээ.
Хувьчлалаар тус байгууллагуудын тухайн үеийн удирдлагууд хувьчилж авсныг нь монголчууд андахгүй. Түүнээс хойш буюу 2004 оны нэгдүгээр сард тооллого хийсэн бөгөөд тухайн үед “Улаанбаатар таймс” сонины зөвхөн тавилга, эд хогшилын үнэлгээ гэхэд л 5.692.892.90 хүрч байсан байна. Түүнчлэн тухайн үед тус сонины газар хэвлэлийн машинуудаас гадна гурван ч автомашинтай байсныг тэмдэглэх нь зүйтэй.
Ташрамд дуулгахад Л.Сэргэлэн нь 2004 оны есдүгээр сард Хадгаламж банкнаас 700 мянган ам.доллартай гэсэн баталгааны бичиг ашиглаж, Оросын хөрөнгө оруулалтын банкнаас 1.50 сая ам.долларын зээл авсан аж. Тэрбээр Хадгаламж банкны бичгийг аваачиж өгснөөс хойш хоёр сарын дараа буюу 11 дүгээр cap орчим зээлээ авсан байх магадлалтай байгаа юм. Тэгээд түүнээс хойш яг нэг сарын дараа буюу 2004 оны 12 дугаар сарын нэгэнд Ж.Саруулбуян ахлагчтай “Улаанбаатар таймс” менежментийн багт гишүүнээр элсэн хөрөнгө оруулахаар болжээ.
Хөрөнгө оруулалт гэрээг багийн ахлагч Ж.Саруулбуян, иргэн Л.Сэргэлэн нархийсэн байна. Ер нь бол Л.Сэргэлэн зээл авснаасаа хойш яг нэг сарын дараа “Улаанбаатар таймс”-т хөрөнгө оруулах болсон нь ихээхэн сэжиг бүхий явдал биш гэж үү. Түүнийг мөнгөтэйг хэн мэдэв. Хэн зуучилж хөрөнгө оруулагч болгов гэхчлэн тодруулах зүйл энд бишгүй их бий. Түүнээс хойш “Улаанбаатар таймс” сонины үйл ажиллагаа хэвийн явагдаж байжээ.
2006 оны наймдугаар сарын 30-нд иргэн Л.Сэргэлэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мань эрийн 2004 онд Оросын Хөрөнгө оруулалтын банкнаас зээл авахдаа ашигласан Хадгаламж банкны бланк, тамга зөрчилгүй байсан ч гарын үсэг нь хуурамч болох нь тогтоогдсон гэсэн үг. Тухайн үед тус банкны даргаар Цэвээнпүрэв ажиллаж байсан. Нэг үгээр бол иргэн Л.Сэргэлэн зээл авахдаа бусдын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн учраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн хэрэг л дээ.
Тэрбээр мэдүүлэг өгөхдөө Оросын банкнаас авсан мөнгөнийхөө 493 сая төгрөгийг “Улаанбаатар таймс”-т хөрөнгө оруулалтаар оруулсан бөгөөд 800 саяыг нь ОХУ-д зорчиж байхдаа хулгайд алдсан хэмээн мэдүүлсэн байдаг юм билээ. Гэхдээ түүнийг эл мөнгийг үнэхээр алдсан эсэхийг өнөөдөр ч эцэслэн тогтоогоогүй байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй.
Иргэн Л. Сэргэлэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэнтэй холбогдуулан, түүний оруулсан гээд байгаа хөрөнгө оруулалтыг юунд хэрхэн зарцуулсан, үнэхээр 493 сая төгрөг оруулсан эсэхийг нягтлахаар 2007 оны наймдугаар сарын зургаанаас есдүгээр сарын 17-ны хооронд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Улаанбаатар таймс”-т санхүүгийн шалгалт хийжээ.
Тодруулбал, 2004, 2005, 2006, 2007 оны санхүүгийн тайлан тооцоог нь нягтлан, эд хөрөнгийн нарийвчилсан шалгалт тооллого хийсэн гэсэн үг. Шалгалтын дүнгээс товч сонирхуулахад “2004 онд 87.641.5 мянган төгрөгийн орлого орсноос 51425.2 мянган төгрөгийг нь түрээсээр, 36220.3 төгрөгийг нь сонины борлуулалт болон зар сурталчилгаанаас олсон орлого эзэлж байв.
Харин 2005 онд хэвлэх үйлдвэрийн байр засвартай байсан учраас түрээсийн орлого байхгүй болж, үйл ажиллагааны орлого 28025.0 мянган төгрег болж буурчээ. Мөн нийслэлийн Засаг даргатай 30000.0 мянган төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан ба энэ дагуу ажлаа дүгнүүлж орлогоо нэмжээ.
Түүнчлэн менежментийн багийн зүгээс үйл ажиллагааны зардлыг нөхөж, 140000.0 төгрөгийн санхүүжилт нэмж хийсэн байдаг юм. Харин херенгө оруулалтын тухайд 2004 оны дөрөвдүгээр сарын нэгэнд хөрөнгө оруулагчийн гэрээг Ж.Саруулбуян эрхлэгч, иргэн Л.Сэргэлэнтэй хийснээс хойш буюу шалгалт хийх хүртэлх хугацаанд 282407.2 мянган төгрөгийг “Улаанбаатар таймс” сонины кассын орлогын ордер бичиж хүлээж авсан ч үйл ажиллагааны зардалд зарцуулсан” болохыг тогтоожээ.
Түүнчлэн уг шалгалтаар “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит улсын үйлдвэрийн газрын санхүү, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүү тайлан тэнцлийн гаргалтын байдал холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаж буй хэдий ч шалгалтаар багагүй зөрчил дутагдал илэрчээ.
Менежментийн зүгээс 493023.6 мянган төгрөгийг оруулсан тухайн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, мөн нөгөө талаар тухайн байгууллагаар дамжин гараагүй бараа материал, ажил үйлчилгээг санхүүгийн тайланд тусган нягтлан бодох, бүртгэлийн хуулийг зөрчсөн хэмээн дүгнэсэн нь цагаан дээр хараар тэмдэглэгдэн үлджээ.
Санхүүгийн шалгалтын дүгнэлтийг санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Мягмарсүрэн гаргасан бөгөөд танилцаж зөвшөөрсөн нь “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч Ж.Саруулбуян, нягтлан бодогч Ц.Бямбажав нар. Дээрх дүгнэлтээс тухайн үед л эрүүгийн хэрэг үүсгэх нехцөл үүсчихсэн байсан нь харагдаж байгаа юм. Нэг үгээр бол хөрөнгө оруулалтын хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан төдийгүй тус байгууллагаар дамжин гараагүй гэдгийг хувьдаа завшсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа юм.
Гэвч тухайн үед уг асуудал дарагдан таг чимээгүй өнгөрсөн. 2008 оны долдугаар сарын 20. Энэ үеэс л До.Чулуунбаатар Ж.Саруулбуяны хүсэлтээр “Улаанбаатар таймс”-тай холбогдох эхлэл тавигдсан. 2008 оны долдугаар сарын 20-ны едер “Улаанбаатар таймс” менежментийн багхуралдаад Ж.Саруулбуянг багийн ахлагчаас чөлөөлж, До.Чулуунбаатарыг багийн ахлагчаар ажиллуулах тогтоол гаргасан.
Түүнчлэн 2008 оны есдүгээр сарын найманд менежментийн гэрээний үр дүнгээр хувьчлах тогтоол гарчээ. Тун удалгүй буюу 2008 оны есдүгээр сарын 26-ны өдер менежментийн багт өмчлөгч эрх олгох тухай нийслэлийн өмч хувьчлах комисс тогтоол гаргасан бөгөөд энэ өдрөөс эхлэн “Улаанбаатартаймс” менежментийн багийн ахлагч До.Чулуунбаатар өмчлөх эрхтэй болсон хэрэг.
Товчхондоо нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг худалдан авсан өмчлөгчийн эрхийн гэрчилгээг олгосон гэсэн үг. 2010 оны 11 дүгээр сарын 16-нд Шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай захирамж гаргажээ. Уг захирамжаас цухас дурдвал”.. .Яллагдагч Л.Сэргэлэн нь 2004 оны есдүгээр сард Хадгаламж банкны захирлын тамга тэмдэг, гарын үсэг бүхий 700.000 ам.долларын банкны баталгаа бүхий бичгийг хуурамчаар үйлдэн хуурч мэхлэх аргаар ОХУ-ын ОУХО-ын банкнаас 1.050.000 ам.доллар /1.264.641.000 төгрөг/-ыг залилан авч банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэпг холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллагдагч Л.Сэргэлэнд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай гэж үзсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.4-т зааснаар тус дүүргийн прокурорт буцаах нь зүйтэй байна” хэмээжээ.
Түүнчлэн Д.Сэргэлэнд холбогдох 20646269 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тус прокурорын газарт буцаасугай хэмээн шүүгч Г.Буяннэмэх захирамж гаргасан байх юм. Тодруулахад 230.1.1 дэх заалт нь прокурорын хүсэлтээр гэсэн утга бүхий заалт юм. Тэр дагуу Улсын мөрдөн байцаагч Р.Отгонжаргал уг хэргийг дахин шалгажээ. Мөрдөн байцаах газрын дөрөвдүгээр хэлтсийн ахмад Батзоригийн дөрвөн жил “нухаад” ч учрыг нь олж чадаагүй хэргийн учгийг Р.Отгонжаргал хоёрхон сарын дотор тайлж, Л.Сэргэлэнг залилан хийсэн болохыг тогтоон хэргийг дахин прокурорт шилжүүлсэн байна.
Эцэст нь тэмдэглэхэд Л.Сэргэлэнг гэмт хэрэгтэн болохыг түргэн шуурхай илрүүлсэн байцаагч Р.Отгонжаргал өдгөө До.Чулуунбаатарыг байцааж байгаа бөгөөд залилангийн үйлдэлд давхар залилан хийх боломжгүйг мэдэж баймаар. Угаас залилан нэг л үйлдэлтэй байдаг, давхар залилна гэх ойлголт байдаг эсэхийг мэдэхийн дээдээр мэдэх хүний нэг.
Нөгөөтэйгүүр цагдаагийн хувьчлал болон иргэн Л.Сэргэлэн гээчийн хөрөнгө оруулсан гээд буй хөрөнгөний барааг ч хараагүй байтал хорьсоор буй нь гайхаш төрүүлж байгаа юм. Нөгөөтэйгүүр Л.Сэргэлэнд холбогдох хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн хэрэгтэй холбоотой асуудал нам жим буй нь сэжиг төрүүлэхүйц байна.
Холбогдох байгууллагын шинжээчдийн дүгнэлтээр Л.Сэргэлэн ньхуурамчаар гарын үсэг зурсан ч оригналь бланк, тамга ашигласан нь тогтоогдсон. Тэгэхээр мань хүн уран Дүгэр хэмээх аргаар хувь хүнээр тамга сийлүүлсэн эсвэл хувийн тамганы үйлдвэрт захиалга өгч хийлгэсэн.
Үгүй бол Хадгаламж банкинд ажилладаг хүнтэй хамтарсан байж таарна. Цагдаагийнхан эл тамга, бланкийг хэрхэн хаанаас олж авсныг тодруулах учиртай атал тэдний хувьд энэ нь нэг их чухал асуудал биш бололтой, таг чиг байсаар байгаа юм. Бас ОХУ-ын банкнаас авсан 493 сая төгрөгийг хэн хэн хэрхэн яаж зарцуулсныг ч нарийвчлан тогтоох учиртай. Ийн хэлэх шалтгаан нь 2007 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хийсэн дүгнэлтэнд дурдсанчлан менежментийн зүгээс оруулсан хөрөнгийг тухайн байгууллагаар дамжин гараагүй бараа материал, ажил үйлчилгээг санхүүгийн тайланд тусгасан гэсэнтэй холбоотой.
Шуудхан хэлчихэд До.Чулуунбаатарыг барьж хорьсноос хойшх үйл явдлыг хуулиас гадуур болж байна гэж дүгнэх үндэслэл хангалттай харагдаж байна. Түүнтэй холбоотой хэргийг судалсан, танилцсан хуулийнхан ч “Монгол ялзарчээ” гэж толгой сэгсрэхээс өөрийг үл хэлж буйг энэ ташрамд дурдахад илүүдэх юун.
Ер нь тэгээд энэ бүхний цаана Л.Сэргэлэн гэгч нөхрийг авран хамгаалж, хуулийн хариуцлага хүлээлгэлгүй өнгөрүүлэх сонирхол илт ажиглагдаж байна гээд хэлчихэд буруудахгүй л болов уу. ‘ Мань эрийг зээл авч байх үед нэгжийн 20 сая төгрөг байсан гээд бодохоор ямар их мөнгө зээлж авсан болох нь тодорхой болох биз. Ташрамд тэмдэглэхэд Л.Сэргэлэнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 2012 онд дуусгавар болно.
Тэр болтол мань эр элдэв арга саам хийн цаг хожих төлөвлөгөө боловсруулчихаад түүнийгээ хэрэгжүүлэх явцдаа До.Чулуунбаатарыг золих шаардлагыг увайгүйгээр хийж байна гэж дүгнэхэд хэн нэгнийг хилсдүүлж, буруутган болгох санаатай гэж үзэгдэхгүй нь лав. Хатуухан хэлэхэд нийслэл хувьчлалыг хүчингүй болгож, тамга тэмдгийг нь хурааж, санхүүд нь хяналт тавьж буйг ч хууль бус үйлдэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа юм.
Яаж ч бодсон хотын хөрөнгө ороогүй ХХК-ийн тамгыг хурааж авах эрх нийслэлд байхгүй. Энэ бол зүгээр л дээрэм. Хувийн компанийн дотоод хэрэгт оролцох эрх нийслэлд байхгүй. Хэрвээ өмчийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлж, шийдвэр гаргасан бол өөр хэрэг.
Ер нь До.Чулуунбаатарыг хувьчлал, Л.Сэргэлэнгээс мөнгө залилж авсан гэх хэргээр буруутган хорьж, хоригдож байх үед нь компанийнх нь тамга тэмдгийг хураах нь ч хууль бус үйлдэл болчихоод байна. Ний нуугүй хэлэхэд бодит байдал дээр уг хэрэг явдалд До.Чулуунбаатарыг буруутгах нь өөрөө хууль бус үйлдэл болчихоод байгаа юм биш үү. Нөгөө талаараа мөнгөтэй хүн хүчтэй гэдгийг харуулсан бодит жишээ болж байна.
Энэ бүхний эцэст Монголын төр мөнгөтэй хүнд л үйлчилдэг юм байна гэхээс өөрөөр юу гэж дүгнэх билээ. Жинхэнэ завшигч, шамшигдуулагч, залилагч нь сугарч үлдээд гэмгүй нь буруутах нь ардчилсан ёс, шударга зарчим уу…
Энэ бүхэн хулгайч л хулгайчийг бариарай гэж хашгирдгаас ялгарах зүйлгүй байна.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: