Арван хүний гарзтай Аеро Монголиагийн найр

Нисэх хүчний ч юмуу? Иргэний нисэхийн ч юм уу бүү мэд нэгэн баяр саяхан болж ҮСАХ-нд байрлах Сөүл нэртэй ресторанд Аеро Монголиа гэгч нисэхийн үйлчилгээ үзүүлдэг компанийнхан бүрэн бүрэлдхүүнээрээ зад архидан найрлажээ.

Хэрэг гардаг оройн найранд Аеро Монголиагийн 10 захирал удирдах өндөр албан тушаалтан, 70 гаруй эмэгтэйчүүд мөн тооны залуучууд оролцон нийтдээ 150 гаруй хүн Сөүл рестораныг эзэгнэж байлаа. Гэтэл бор дарсанд хөлчүүрхэн гаранд нь бяр нь амтагдсан 70 гаруй залуу Сөүл ресторанаар үйлчилүүлсэн болон түүгээр өнгөрч явсан хүмүүсийг айлгаж ичээн гарч орж байгаа хүмүүст хүндрэл учруулаж эхэлсэн ажээ. Зүв зүгээр юм яриад зогсож байсан дөрвөн залууг толгой түрүүгүй яах ийхийн зуургүй нүдэж эхлэсэн байна. Учирыг сэхээрсэн залуус мөчөөгөө өгөлгүй халамцуу залууст зодуулаад зогохыг хүссэнгүй аргагүй хамгаалалт хэргэлэн 70 орчим залуусын зодуураас зугтан гарсан байна. Энэ явцдаа Аеро Монголиа компаний 10 гаруй залууг хөнгөн гэмтээсэн байна.

Хорхойд ч хоргүй гэмгүй залуусыг ямар ч шалтаг шалтгаангүй өдөж байж 70 гаруй залуусын дундаас зугтаж гарсан 4 залууг эрх мэдэл, мөнгөтэй том компанийнхан яаж ч болно гэж бодсон уу? Олигтой зодож чадалгүй 10 залуугаа бүүр хөнгөн гэмтээсэндээ шарлхасан уу бүү мэд юутай ч Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт өрөгдөл гарган гомдол мэдүүлэн туньжээ.

УИХ- ын эрхэм гишүүн хувьцаан дээр нь сандайлдаг болоод ч тэр үү ямаан омогтой улс болотой. 70 гаруй залуучууд нийлээд 4 залууг “эвхээд” өгч чадахгүй зодуулчихаад ингэж ч булайгаа чирж явах гэждээ. Үйлчилгээний байгуулгын ажилтанууд өөрийн соёл, хүндэтгэх, хүндэтгүүлэх ёс гэдгийг мэддэгүй бололтой. Удаа дараалан хэл ам татлаж байдаг Аеро Монголиагийн “хар зам” 70-уулаа 4 залууд сүүлдээ зодуулсан болж нөгөө хэд нь ял зэм хүртээд салах бололтой.

Арчаагүй ч эрс болдоо хөөрхий. Шившиг.

www.TSAG.mn   Б.Цог


URL:

Сэтгэгдэл бичих