Гаалийн ажилтанууд АТГ-т шалгагдаж эхэллээ

Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч П.Түвшинзаяа, Улаанбаатар дахь Гаалийн газрын улсын ахлах байцаагч Ч.Энхтуяа, байцаагч Б.Цэен, Буянт-Ухаагийн гаалийн газрын улсын байцаагч С.Дамбажав, Л.Энхболд нарын Монголын гаалийн ажилтнууд АТГ-т шалгагдаж эхллээ.

Яагаад эдгээр нөхдийг шалгаж эхэлсэн бэ?

Маш энгийн. Тэд жил бүр төрийн албанд ажиллаж байгаа өндөр албан тушаалтнуудын өгдөг Хөрөнгө оролгын мэдүүлгийг “нотой” өгчээ. Сармагчин ч бөглөөд өгчихөж чадмаар энгийн ойлгомжтой энэхүү хүснэгтийг яагаад зөвхөн гаалийн ажилтнууд ингэж олон тоогоороо буруу зөрүү өгч АТГ-т дуудагдсан юм бол. Байгуулгадаа нүүрлэсэн Авилгалын хардалт сэрдэлтийг эрхэм Д.Цэвээнжав гэгч нөхөр мэддэг ч юм уу? үгүй ч юм уу? Бүү мэд. Юутай ч Монгол улсын ерөнхий сайдад “Шинчлэл, манлайлалын манлай”-д хүрчих ухааны юм ярьж “тархийг нь угаагаад” явуулсан нь саяхан билээ.

Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав гуай минь авилгалтай тэмцэж чадахгүй бол зайлаад өгч болдог хорвоо билээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих