Дvvргvvд тэрбумаар vнэлэгдэх ажлаа хэзээ эхлvvлэх вэ

Улаанбаатар хотод агаарын бохирдол зєвшєєрєгдєх хэмжээнээс 18 дахин их байгаа, хєрсний бохирдол ч vvнээс багагvй болчихсон энэ vед ногоон байгууламжийг олноор бий болгох ажлыг яаравчлуулах нь аль аль талдаа ашигтай. Тиймдээ ч шинээр баригдаж буй орон сууц, барилгын гадна талбайг зvлэгжvvлэхийг нийслэлийн захиргаанаас шаардаж байгаа аж. Барилгын компаниуд ч зvлэгжvvлэлт, тохижилтын ажлыг цогцоор нь хийхийг эрмэлзэж байна.

Гэтэл зvлэгжvvлэх ажилтай давхцаад авто замын ажил єрнєж байгаа нь “нуухыг нь авах гээд нvдийг нь сохлов” гэгчээр авто зам, явган хvний зам тавих гэж нєгєє тарьсан жаахан зvлгээ сvйтгэсээр байна. Ийм жишээ маш олон. Хамгийн наад захын жишээ бол МУИС-ийн урдуур буй авто замын засварын ажил юм. Хэдийгээр засч шинэчлэх ажлыг амжилттай хийж байгаа ч замын хоёр талын зvлэг ногоог vндсэнд нь сvйтгэсэн байх юм.
Нэг ам.метр талбайг цэцэгжvvлэхэд 40 мянга, зvлэгжvvлэхэд 20 мянган тєгрєг хэмээн ємнєх жилvvдэд тооцож гаргадаг байж. Харин одоо бол ямар орчин зvлэгжvvлэх, хєрс орчин нь ямар байгаа гэдгээс хамаарч, энэ vнэлгээ нэлээд єссєн байна. Ингээд бодохоор бид зам талбайгаа засах гэж хэдэн тєгрєгийн ногоон байгууламж устгаж байгааг таашгvй. Аль хэдийнэ зуны сар дундаа орчихоод байхад хотод ногоон байгууламж зvлэгжvvлэлтийн ажил хийж байгаа нь тэр бvр хараг-дахгvй л байна. Уг нь, зуны нарлаг єдрийг ашиглаад нийслэлд маань цэцэгжvvлэлт, зvлэгжvvлэлтийн ажил ид єрнєж байх ёстой. Бид нэг мод таръя гэж зvтгээд байгаа болохоос нэг ам.метр талбайг зvлэгжvvлье гэж зорихгvй л байна. Мєн хvн бvр сайхан бvхнийг цэцэгтэй зvйрлэдэг ч нийслэлд маань цэцгийн мандал ч цєєхєн харагдах юм. Зуны намуунхан оройг хvvхэд, гэр бvлтэйгээ зvлэг ногоо, цэцэг алагласан газар зугаалахыг хvн бvр хvсч байгаа. Тийм газар тэр болгон олдохгvй л байна шvv.
Ноднин ашиглалтад оруулж тохижилт хийсэн олон усан оргилуур, цэцэрлэгт хvрээлэн маань євлийн турш єнгєє алдаж гунджээ. Эднийхээ єнгє зvсийг одоо л сэргээх хэрэгтэй болж. Харин холбогдох мэргэжилтнvvд зам засварын ажил дуусахаар зvлэгжvvлэх, ногоон байгууламж байгуулах ажил эхэлнэ. Тэгэхгvй бол замын ажилтай зэрэгцээд зvлэгжvvлэлтийн ажил хийх ямар ч боломжгvй хэмээн ярьж сууна. Тэгэхээр энэ жилийн зам засвар, єргєтгєлийн ажил аравдугаар сарын сvvлээр дуусна. Харин тэр vед тохижилтоо эхлvvлэх гэж суугаа юм биш. Єнгєрсєн жил найман га газрыг зvлэгжvvлсэн мэдээ байгаа. Энэ жилийн хувьд дvvрэг бvрт тэрбум тєгрєг хуваарилж, дvvргvvд єєрсдєє ногоон байгууламж зvлэгжvvлэлтийн ажлаа гvйцэтгэхээр болсон. Vvнд, Хот тохижилт нийтийн аж ахуйн газар дургvйцэж, бидэнд ногоон байгууламж байгуулахад нэг ч тєгрєг тєсєвлєєгvй хэрнээ дvvргvvдэд тэрбум тєгрєг хуваариллаа. Тохижилтын хувийн компаниуд ч зvлэгжvvлэх ажлаа олигтой хийхгvй дээ хэмээн халаглаж байсан.
Хотын тєвийн бvс болсон Сvхбаатар дvvрэг нэлээд олон газрыг зvлэгжvvлэхээр тєлєвлєсєн бєгєєд эхний ээлжинд Залуучуудын єргєн чєлєє, Цэрэндоржийн гудамжийг зvлэгжvvлж байгаа аж. Ер нь, тєлєвлєсєн ажлуудаа наадмаас ємнє дуусгахаар зорьж байгаа ч зам засварын ажлын явцыг харж байна хэмээн тус дvvргийн Vйлдвэр vйлчилгээний хэлтсийн дарга Б.Батдэлгэр ярьсан юм. Хотод хийж байгаа зvлэгжvvлэлтийн ажлын нэг нь Байгалийн музейн урдах Хуульзvйн хvрээлэнгийн хойд талын цэцэрлэгийн зvлэгжvvлэх ажил. Энд 7-8 хvн ажиллан хар шороог нь хуулж шигшиж байсан юм.
Уг цэцэрлэгийн тохижилтын ажил долоо хоногийн дотор дуусах юм байна. Хан-Уул дvvргийн хувьд 120 мянгатын буудлаас Зайсан толгой хvртэлх замын хоёр талыг, Богд Жавзундамбын гудамж, Тоо вангийн гудамжийг зvлэгжvvлэхээр тєлєвлєж тендер зарлачихсан гэнэ. Гэрээгээ байгуулчихвал ажилдаа орох юм байна. Нийслэлийн зvлэгжvvлэлт ногоон байгууламжийн байдал єнєєдєр ийм л тєрхтэй байна даа.


URL:

Сэтгэгдэл бичих