Эрчvvдээ хайрлах сэтгэлийг бvсгvйчvvдэд єгєєч
Яагаад ч юм, Монголын нийгэм нэг л дvнсгэр. Сархад ууж хєлчvvрхсэн,саваагvй зангаасаа аавын хаалга татсан залуус гээд эрчvvд маань нийгэмд нэг л байр сууриа олохгvй л байна. Нэгэн vе дэлхийг донсолгосон Чингисийн vр сад, Чин Ван Ханддорж, Хатанбаатар Магсаржав, Цахиур Тємєр гээд монгол эрийн сvлд хийморийг дуурсгасан залуусын vргэлжлэл єнєєдєр цаанаа л гундуухан.
Vндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар манай улсын хvн амын 47.5 хувийг эрчvvд эзэлдэг гэжээ. Гэвч насанд хvрсэн,гэр бvл зохиох насны эр бяр тэгширсэн эрчvvд гэхээр хvйсийн тэнцвэрт байдал алдагдаж, нэг эрэгтэйд дєрвєн эмэгтэй ногддог гэсэн тоо бий. Гэхдээ энэ асуудал зєвхєн манай улсад ч гэлтгvй дэлхийн олон улсын vндэсний аюулгvй байдалд нєлєєлж буй “толгойн євчин” болж. Угтаа улс орны оршин тогтнох vндэс эр хvний генд хадгалагдаж байдаг гэдэг дээ. Тиймээс ч манайхан эр хvн ясаа, эм хvн цусаа дагана гэдэг. Тэглээ гээд эр хvнийг тахин шvтэж, сєгд мєргє гэж байгаа юм биш. Харин гэр бvлийн амьдрал тєвшин бол улс орон амгалан гэдэг учраас эрчvvдийн vнэлэмжийг дээшлvvлэх цаг болжээ гэдгийг сануулах гэсэн хэрэг. Нєгєєтэйгvvр, саяхан олон улсын эрдэмтдийн хийсэн судалгаагаар 2050 он гэхэд эр хvн устаж, дэлхийд эмэгтэйчvvд ноёрхлоо тогтооно гэсэн санааг дэвшvvлжээ. Тэдний судалгаагаар эрэгтэй хvvхэд эмэгтэйгээсээ цєєн тєрж, нийгэмд эрэгтэй хvний vнэлэмж буурснаас ажил мэргэжлээ эмэгтэйчvvдэд алдаж ямар ч vvрэг рольгvй болж, бараг л эрчvvд ховор амьтныг данслан бvртгэдэг Улаан номд орох нь гэжээ. Ямар ч гэсэн ирээдvйд юу болохыг таашгvй ч цєєхєн хvн амтай манай улсын хувьд монгол эр хvний vнэлэмж унасан нь vндэсний аюулгvй байдалд нєлєєлєх нь лавтай.
Уг нь, манай улс ардчилсан эрх чєлєєт нийгмийн салхиар амьсгалан жендерийн тэгш эрхийг хангах олон арга хэмжээ авсан. Гэвч уламжлалт зан vйл vv эсвэл vндэсний онцлог уу, сvvлийн жилvvдэд эрэгтэй, эмэгтэй хvмvvсийн боловсрол, эрvvл мэнд, хєдєлмєр эрхлэлтийн байдалд тэгш бус байдал бий болж байгаа гэнэ. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хvмvvсийн нийгэм, гэр бvл, улс тєр, эдийн засгийн амьдралд гvйцэтгэх vvрэгт сєргєєр нєлєєлж, анхаарлаа хандуулах цаг болсон хэмээн Монголын эрэгтэйчvvдийн холбоо сануулж буй. Vvний илрэл нь ч, зєвхєн ЕБС-д суралцагчдын 51 хувь нь эмэгтэй, 49.0 хувь нь эрэгтэй бол их дээд сургуульд суралцагчдын 60.5 хувь нь эмэгтэй, 39.5 хувь нь эрэгтэй байгаа гэнэ. Тvvнчлэн хувийн хэвшилд ажилладаг насанд хvрээгvй хvvхдийн 64.3 хувь нь хєвгvvд байгаагийн 58.7 хувь нь сургууль завсардсан байна гэжээ. Дэлхийн улс орнуудад эрчvvд илvv боловсрол эзэмшдгээрээ жендерийн хурцадмал асуудал vvсгэдэг бол манай улсын хувьд эсрэгээрээ эрчvvд боловсролоор харьцангуй доогуур байгаагаас эхнэртээ гологдох нь бий. Хэрвээ тєрєєс эрэгтэйчvvдийн vнэлэмжийг сайжруулах бодлого явуулахгvй бол “Тэдний хvv эхнэр аваагvй байна” гэсэн уламжлалт vзэл єєрчлєгдєж, “Тэдний охин нєхєр аваа-гvй байна шvv” хэмээн ярих нь дамжиггvй. Vvний ч жишээ нь, гэр бvл болж байгаа эмэгтэйчvvдийн 40 гаруй хувь нь єєрєєсєє бага боловсролтой эрэгтэйчvvдтэй гэрлэдэг ч, vзэл бодлын зєрєє, vл ойлголцлоос гэр бvлийн салалт 41.9 хувьд хvрсэн гэнэ. Дээр нь, харийн оронд олон мянган залуус боолын хєдєлмєр эрхэлж байна гэхээр vндэсний тусгаар тогтнол, аюулгvй байдалд хэрхэн дэнчигнэж буйг харуулах шиг.
Судлаачдын vзэж буйгаар нийгмийн хурдацтай єєрчлєлтийн явцад ямагт эрчvvд хохирч байсан гэнэ. Тэд оюуны ядуурал, ажилгvйдэлд нэрвэгдэн архинд дєнгєлєгдєн нийгэмд гадуурхагдах vзэгдлийг аль ч хєгжингvй орон туулж ирсэн гэжээ. Харин Азийн орнуудын хувьд эхнэр нь нєхрийнхєє нэг багана, хатан ухаан нь явж ирсэн учраас амжилт гаргасан эрчvvд олон гэнэ. Vнэхээр ч Монгол Улсын тvvхэнд домогт хатдын тvvх олон. Харин єнєєдєр эл ухаан мєхєснєєс тvших тулгууртай байсан эрчvvд тэнцвэрээ олохгvй л явна. Монгол хvний дундаж наслалт 64 байдаг бол эрэгтэйчvvд 60.4 буюу эмэгтэйчvvдээс 6.5 хувиар бага насалж байгаа нь амьдралын хэмнэл, євчлєл, мэргэжлээс шалтгаалах євчнєєс улбаатай гэнэ. Энэ мэт эрчvvдийн нийгэмд эзлэх байр суурь, эрvvл мэнд, боловсролын асуудал орхигдсоор.
Ямартай ч, шог зураач Ц.Цогтбаярын хэлсэн шиг эрчvvдэд зориyлсан эрvvлжvvлэх газраас єєр юм алга гэж гомдоллосон нь ч vнэний ортой мэт. Vнэндээ єдгєє эрvvлжvvлэн байцаах газар, “хаданд гарсан vнэтэй” эрэгтэйчvvдийн эмнэлгээс єєр тэдэнд зориулсан vйлчилгээ vгvй. Ямар сайндаа яруу найрагч Билэгсайхан “…Хааяахан сархад хvртэх ч нэгэн биений чинь тал, хvvхдийн чинь эцэг болсон эрчvvдээ хайрла…” хэмээн бvсгvйчvvдэд зєєлєн шивнэсэн шиг бурхан гэж байдаг бол нэгэн цагийн залгамж холбоо болсон эрчvvдээ хайрлах сэтгэлийг бvсгvйчvvдэд єгєєч.
URL: