Б.ХУРЦЫГ СУЛЛАЖ, “РИО ТИНТО”-Г МОНГОЛООС ГАРАХЫГ ШААРДАВ
“Хурцыг сулла”, “Монгол Улс иргэнээ ав”, “Лондонд Хєрєнгийн биржээ єгєхгvй”, “Rio Tinto Монголоос гар” гэсэн уриа лоозон барьж, цагаан хоолойгоор хашгирсан хvмvvс ГХЯ-ны vvдийг нэг єдєр манав. Тэд бол Монгол Улсын VАБЗ-ын ажлын албаны дарга Б.Хурцыг суллахыг шаардаж буй юм. Жагсч байгаа иргэд тэнд сайн дураараа ирсэн гэж байлаа.
Тvvнчлэн Б.Хурцын ар гэр, найз нєхєд буйгаас гадна, зуслангийн найзууд, хошин урлагийн жvжигчин Онон хvртэл ирж сэтгэл зvрхээрээ дэмжиж буйгаа хэлж байлаа. Б.Хурцыг суллахыг шаардсан энэ жагсаал гуравдахь удаагаа болж байгаа юм. Ємнє нь, Б.Хурцыг аав Бат болон ах дvv хамаатан садан, тvvний найз нєхєд нь эрх чєлєєний талбай, болон Английн элчин сайдын яамны vvдэнд жагсч шаардлага хvргvvлж байсан. Б.Хурцыг суллахыг шаардаж буй тєрийн бус байгууллагууд нэгдэж “Хурцыг сулла” хєдєлгєєнийг байгуулсан байна. Єчигдєр єглєє 11:00 цагийн vед тус хєдєлгєєний хуулийн зєвлєх Ц.Энхжин тэргvvтэй тєлєєллvvд ГХЯ-нд мэдэгдэл хvргvvлэхээр орсон юм. Харин гадаа жагсч байгаа нєхєд нь уриа лоозонгоо барьж, цагаан хоолойгоор хашгирсаар байв.
ГХЯ-нд хvргvvлж байгаа мэдэгдэлдээ “Б.Хурцыг баривчилсан нь хууль бус vйлдэл. Тиймээс Монголын тєр иргэнээ авах ёстой. Б.Хурцыг суллалтал тэмцлээ vргэлжлvvлнэ. Цаашид манай улсад vйл ажиллагаа явуулж байгаа Английн компаниудыг гаргахыг Монгол Улсын тєрєєс шаардах болно” гэдгээ дурьджээ. Ийн шаардлага хvргvvлж байгаа нь, Английн гадаад харилцаа, хамтын нєхєрлєлийн Тєрийн сайд Жереми Браун Монгол Улсад айлчлах гэж байгаатай холбогдуулан,
тvvнд хаяглан, ГХЯ-аар дамжуулан хvргэхийг хvсч байгаа аж.
Тvvнчлэн Б.Хурцыг ємгєєлж буй тєрийн бус байгууллагынхан ирэх сарын 20, 21-нд болох шvvх хуралд Их Британиас Монгол Улсад сууж байсан Элчин сайд асан Уиллиам Диксоныг буруутгах vндэслэл бvхий баримт материалыг дэлгэхээр зэхэж байгаагаа ч хэлэв. Тэд Элчин сайд асан Диксоныг Монгол Улсын єндєр албан тушаалтныг Их Британид худал хэлж, урхидан аваачиж баривчлуулсан хэмээн буруутгаж байгаа юм.
Б.Хурцыг суллахыг шаардаж буй тєрийн бус байгууллагууд нэгдэж “Хурцыг сулла” хєдєлгєєнийг байгуулсан байна. Єчигдєр єглєє 11:00 цагийн vед тус хєдєлгєєний хуулийн зєвлєх Ц.Энхжин тэргvvтэй тєлєєлєл ГХЯ-нд мэдэгдэл хvргvvлэхээр орсон юм. Харин гадаа жагсч байгаа нєхєд нь уриа лоозонгоо барьж, цагаан хоолойгоор хашгирсаар байв. ГХЯ-нд хvргvvлж байгаа мэдэгдэлдээ “Б.Хурцыг баривчилсан нь хууль бус vйлдэл. Тиймээс Монголын тєр иргэнээ авах ёстой. Б.Хурцыг суллатал тэмцлээ vргэлжлvvлнэ. Цаашид манай улсад vйл ажиллагаа явуулж байгаа Английн компаниудыг гаргахыг Монгол Улсын тєрєєс шаардах болно” гэдгээ дурьджээ. Ийн шаардлага хvргvvлж байгаа нь, Английн гадаад харилцаа, хамтын нєхєрлєлийн Тєрийн сайд Жереми Браун Монгол Улсад айлчлах гэж байгаатай холбогдуулан, тvvнд хаяглан, ГХЯ-аар дамжуулан хvргэхийг хvсч байгаа аж.
Тvvнчлэн Б.Хурцыг ємгєєлж буй тєрийн бус байгууллагынхан ирэх сарын 20, 21-нд болох шvvх хуралд Их Британиас Монгол Улсад сууж байсан Элчин сайд асан Уиллиам Диксоныг буруутгах vндэслэл бvхий баримт материалыг дэлгэхээр зэхэж байгаагаа ч хэлэв. Тэд Элчин сайд асан Диксоныг Монгол Улсын єндєр албан тушаалтныг Их Британид худал хэлж, урхидан аваачиж баривчлуулсан хэмээн буруутгаж байгаа юм.
Энэ тухай тус хєдєлгєєний зохицуулагч ийн ярьсан юм. Тэрээр нэрээ сонинд бичvvлэхийг хvсээгvй юм.
-Б.Хурцыг Элчин сайд Диксон Англи улсад урхидан аваачсан гэж vзэж буй. Ямар vндэслэлээр ингэж vзэж байгаа юм бэ. Тvvнийг буруутгаж эрvvгийн хэрэгт татах боломж бий юу?
-Элчин сайд Диксон виз олгосныхоо дараа VАБЗ рvv холбогдож, “Танай хvн хэзээ явах гэж байна вэ” гэж асуусан байдаг. Гэтэл онгоцонд суугаад ниссэний дараа “Уучлаарай, манай уулзал-тууд цуцлагдлаа” гэж хэлсэн байдаг юм билээ. Vvнээс харахад Б.Хурцыг анхнаасаа урхидаж, зохион байгуулалттай, хууль бусаар баривчлуулсан хvн бол Диксон мєн. Хурцын хэрэгт маш сайн ємгєєлєгч нэмж хєлсєлсєн байгаа юм билээ. Тэр ємгєєлєгчийн хэлж буйгаар Английн гадаад хэр-гийн яам маш том алдаа хийсэн гэдгийг нотлох баримт байгаа гэж хэлээд байгаа л даа.
-Давж заалдах шатны шvvхэд нэмэлт баримт шаардлагатай гэж vзээд хурлыг хойш-луулсан байсан. Ямар материал шаардсан юм бол?
-Тэр материал нь манайхаас шалтгаалахгvй. Манай тал Английн гадаад хэргийн яамыг хэрэгт татчихаад байгаа юм. Тэгэхээр тэдний тал єєрсдєє хугацаа єгєєч гэж хvссэн юм билээ.
-Англи улсын Гадаад харилцаа, хамтын нєхєрлєлийн Тєрийн сайд Жереми Браун манай улсад айлчилж байна. Ямар нэгэн асуудал шийдэх болов уу?
-Тvvнийг айлчилж байгаа болохоор бид мэдэгдлээ хvргvvлж байна. Хурц ямар хvн байх нь хамаагvй, бид зєвхєн иргэнээ авахыг шаардаж байгаа юм. Гадаад яамыг буруутгаж байгаа болохоор тэднийхэн сандарч манайд ирж байгаа болов уу гэж бодож байгаа.
Манай улсыг жижиг гэж мяалаад байгаа шиг байна
“X тvц” продакшны жvжигчин Онон Б.Хурцыг суллахыг шаардсан жагсаалд ирсэн байлаа. Тvvнээс цєєн асуултад хариу авлаа.
-Та энэ жагсаалыг дэмжиж байна уу?
-Дэмжилгvй яахав. Монголын тєр иргэнээ авах л хэрэгтэй шvv дээ. Тvvнийг суллуулахаар ажиллаж байгаа ажлын хэсгийнхэн ажиллаж байгаа байлгvй. Гэхдээ Английн тал манай улсыг арай л басамжлаад, vл тоомсорлоод байгаа юм шиг санагддаг юм. Улс жижигдээд байна уу, манай улсыг мяалаад байгаа юм болов уу гэж би иргэн хvнийхээ хувьд бодож байна. Магадгvй том орны хувьд ийм асуудал vvссэн бол ингэхгvй байсан биз.
-Гэхдээ тvvнийг гэмт хэрэгтэн гэж vзэж байгаа шvv дээ?
-Мэдээж хvн хулгайлах нь гэмт хэрэг. Гэхдээ тэр хvн чинь хувиараа, “Би очоод аваад ирье” гээд явчихаагvй. Дээрээс єгсєн vvрэг даалгаврыг л биелvvлсэн шvv дээ. Тэгэхээр Монголын тєр иргэнээ авах л ёстой.
Бид Монголын тєрд итгэж байгаа
Б.Хурцын эгч Б.Болороогоос зарим зvйлийг тодрууллаа.
-Б.Хурцын ар гэрийнхний хувьд ямар байдалтай байна вэ. Эхнэр нь хоёр хvvхэдтэйгээ Лондонд байгаа гэсэн?
-Хоёр хvvхэд нь энд байгаа. Эцэг эхээсээ хол байгаа бага насны хvvхэд ямар байх нь ойлгомжтой шvv дээ. Гэхдээ энэ бол асуудал биш, бид дотроо учраа олж болно. Vvнд хэн нэгнийг буруутгах гэсэн юмгvй. Хамгийн гол нь манай улсын тєр засгийн хэлж байгаа vгийг Английн тал vл тоомсорлож байгаа учраас бид тєрийн бус байгууллага, найз нєхєдтэй нь хамтраад явж байна.
-Эхнэр хvvхэдтэй нь холбоо барьж байгаа юу. Эхнэр нь уулзсан гэнэ vv?
-Хааяа нэг мессэж бичдэг юм. Англиас ирсэн хvнээр захиа єгч явуулдаг юм. Байнга утсаар яриад байж чаддаггvй юм. Нэгэнт баригдчихсан болохоор яаж, ийж байна гээд vргэлж асууж шалгаагаад байх хэцvv. Хаяа нэг уулзаж байгаа гэсэн. Тэр болгон уулзалтын цаг гарахгvй л байгаа юм шиг байна билээ.
-Ажлын хэсгийнхний ажилд та бvхэн хэр итгэж байна. Анх хvнээ авч чадна гэж хэлж байсан шvv дээ. Гэтэл єнєєдєр зургаан сар гаруй хугацаа єнгєрлєє шvv дээ?
-Бид тэдэнд итгэж байна. Дvvгээ авна, бидний тэмцэл vр дvнд хvрнэ гэж найдаж байгаа.
-Б.Хурцыг ємгєєллийнхєє зардлыг єєрєє дааж байгаа, олигархи гэх мэтээр ярьж байна. Vнэхээр єєрєє дааж байгаа юм уу?
-Зардал мєнгєний хувьд хvндрэлтэй л байна. Гэхдээ энэ асуудал бидэнд, манай гэр бvлд тохиолдсон болохоор ямар ч байсан болгож л байна. Амьд хvн аргатай гэж ярьдаг биз дээ. Аргалж л таарна. Харин энэ завшааныг ашиглаад бидэнд сэтгэл санааны болон бvхий л талын туслалцаа vзvvлж байгаа найз нєхєд, хувь хvн, аж ахуй нэгж байгууллагуудад баярлаж байгаагаа хэлье.
URL: