Хэнтийн бүх шагналыг М.Хүдэрбаатар зөвлөх лоббидоод байна уу
Ерөнхий сайдын зөвлөх гэж мундаг том том ярьсан найрсан хүмүүс байдаг тухай яриа зөндөө. Хамаг л шагнал, шилдэг, төсөл шалгаруулалт гээд элдэв дээдийн “хор найруулга” эдгээр хүмүүсээр явагддаг гэсэн яриаг батлах гэсэн мэт үйл явдлууд өрнөж сэтгүүлчдийн соргог хараанаас мултарч чадалгүй Ерөнхий сайдын чихнээс хонх уяж эхэллээ.
Олигтойхон хийж бүтээж гийгүүлсэн зүйлгүй атал Шилдэг хэмээх гурван аймгийн нэгээр Хэнтий аймаг шалгарч олны нүдийг бүлтийлгэж хэл амны бай боллоо. Чингис хот хэмээн Өндөрхааны нэрийг өөрчилснөөс өөр зүйл энэ аймагт болоод байсныг мэдэх юм алга.
Гэтэл өнгөрсөн есдүгээр сард болсон “Адуучин” хэмээх монголдоо анх удаагаа зохион байгуулагдаж байсан тэмцээнд газар газрын шилдэг адуучид хүрэлцэн ирж авхаалж самбаагаа сорьсон. Энэ тэмцээний ялагч мөн л Хэнтийн адуучин болсон.
Энэ асуудалд ч лобби орж нөлөөлөв үү гэсэн хардлага иргэдийн дунд үлдсэн. Ар араасаа хөвөрч байгаа энэ шагналуудын эзэн хэнтийчүүд болж байгаа нь хаа явсан газраа элдвийн будлиан тарьж байдаг элдэвтэй нэгэн зөвлөхийн арга чарга уу. Хэрэв энэ чигээрээ удвал Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нэр хүндээс ихээхэн чангааж мэдхээр байна.
URL: