“Титаник”-ийн ослын бүдүүвчилсэн зургийг дуудлага худалдаанд оруулжээ
Алдарт “Титаник” хөлгийн сүйрлийн хэргийн талаарх шүүх ажиллагаанд тусгайлан зориулж зурсан зургийг дуудлага худалдаагаар оруулжээ.10 метрийн хэмжээтэй дээрх бүдүүвч зургийг 220 мянган фунд стерлинг буюу 367 мянган доллараар худалджээ.Дуудлага худалдааг зохион байгуулагчдын хэлж буйгаар дээрх зургийг нэгэн хувийн цуглуулагч худалдан авчээ.Зотон даавуун дээр бэхээр зурж, гараараа будсан маш нарийн бүдүүвч зураг хөлгийн сүйрлийн шалтгааныг тодруулах зорилгоор явуулсан шүүх хурлын танхимд өлгөөтэй байлгадаг байжээ.Тэр үед шүүгчид болон ослоос амьд үлдсэн гэрчүүд сүйрлийн үеийн зарим баримтуудыг уг зураг дээр шохойгоор тэмдэглэдэг байжээ.Энэ нь одоо ч зураг дээр байдаг гэнэ.Хамгийн сонирхолтой нь энэ зураг тухайн үед ослын шалгалтгааныг мөрдөн шалгах ажиллагаанд ихээхэн тус нэмэр болсон бөгөөд чухам энэ ажиллагааны дараачаас л хөлөг онгоцны хэвлий дээр аврах завийг олноор нь байрлуулах болжээ.Түүх сөхвөл Титаник хөлөг нь 1912 оны 4 сарын 10-нд Англиас Америк хүрэх замдаа гарсан бөгөөд 14-нд мөсөн уултай мөргөлдөж живсэн юм.Ослын уршгаар 1500 гаруй хүн амиа алдаж, 700 орчим нь аврагдсан гэдэг.
Бэлтгэсэн: Х.Уламбаяр
URL: