“Витсамо Фрутт Жүүс” ХХК
Танилцуулга
Витсамо Фрут Жүүс ХХК нь Герман улсын бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон жимсний жүүсийг халуун, хүйтнээр савалдаг ижбүрэн үйлдвэр юм. Одоогоор шилэн, хуванцар, тетрапак савалгаагаар нийт 40 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
2002 онд шинээр ашиглалтанд орсон үйлдвэр хуучин үйлдвэрээсээ 8 дахин илүү хүчин чадалтай, үйлдвэрлэлийн 2 шугамтай, комьютерийн хяналт бүхий бүрэн автомат төрөөрөмж болон дотоод хяналтын лаборатортой.
Мөн дотоод хяналтын стандартын дагуу бүтээгдэхүүний дээжээс цаг тутамд авч шинжилгээ хийн чанарыг хянадаг. 2010 оноос В15, сор нэрийн жүүсийг үйлдвэрлэн шинэ брендийг бий болгосон ба энэхүү брендүүдийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлээд байна. Одоогоор 150 орчим ажилтан албан хаагчтай.
Витсамо Фрут Жүүс ХХК нь бүх бүтээгдэхүүнээ витамин С -ээр баяжуулдаг. Энэ нь эрс тэс уур амьсгалтай Монгол оронд амьдарч буй хүн бүрийн дархлааг дэмжих давуу талтай.
Түүхэн замнал
Витсамо Фрут Жүүс ХХК нь 1995 онд ХБНГУ-ын иргэн Кнут Коцбаурын 100%-ын хөрөнгө оруулалттайгаар амин дэмийн өндөр орцтой, олон төрлийн жүүс үйлдвэрлэх чиглэлээр анх байгуулагдан 17 жилийн турш тасралтгүй тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Витсамо Фрут Жүүс ХХК 2002 онд технологийн шинэчлэл хийж Германы хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулсан ба бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодлыг сайжруулж хэрэглэгчдэд Витсамо брэндийн шинэ бүтээгдэхүүнийг жил болгон өргөн барисаар байна. 2010 онд манай компани 15 жилийн ойдоо зориулан В15, СОР нэрийн шинэ брендүүдийг зах зээлд гаргасан нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болсон.
Шагналууд
- 1997 онд “Хэрэглэгчдийн найдвартай түнш” байгууллага
- 2001 онд “Найдвартай татвар төлөгч” байгууллага
- 2002 онд “Шилдэг НДШ төлөгч” байгууллага
- 2002 онд “Хэрэглэгчийн баталгаат бүтээгдэхүүн”, “Хийжүүлсэн ундаагаар” Хүнсний салбарын гранпри
- 2003 онд “Үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгж”
- 2004 онд “Гаалийн итгэл хүлээсэн аж ахуйн нэгж”
- 2005 онд “Хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”, “Үлэмжийн чанар батламж”
- 2006 онд “Ард түмний хүнс”
- 2007 онд “Шилдэг жүүс үйлдвэрлэгч”
- 2009 онд Хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах нийгэмлэг “Монгол брэнд” өргөмжлөл.
URL: