ИХ БРИТАНИД АНГЛИ ХЭЛНИЙ ВАКУМ “СУРГАЛТАНД” 9 САР НУХЛУУЛСАН ТАГНУУЛЧ Б. ХУРЦ Б. АРГОГ ХОЛ ХАЯХААР ТОЛЬ БИЧИГ ЗОХИОЖЭЭ

Одоогоос 8 жилийн өмнө Д. Энхбат агсныг Европын холбооны улсуудын хууль журмыг зөрчин баривчлан авчирсан хэрэгтэй холбоотойгоор шилдэг тагнуулч Б. Хурцыг өнгөрөгч оны есдүгээр сарын 17-нд Английн цагдаа баривчилсан гэдгийг манай 8 настай балчираас өгсүүлээд 80 настай чавганц ч мэднэ. Санасныг бодвол Б. Хурцын биеийн жин анх орсноосоо нэг их хасагдаагүй. Өвчин эмгэггүй гэсэн хорих эмнэлгийн шүүхийн магадлагаа гарчээ.

Олон улсын шоронд сэжиглэгдэн хоригдож байгаа тагнуулч Б. Хурц өөрийн өмгөөлөгч Алон Жонстой шууд англиар ярьж ойлголцож байхыг эндээс очсон эхнэр хүүхэд нь гайхаж хоцорсон байна. Алон Жонс ч гэсэн Б. Хурцын эхнэрийн сэтгэлийг засах гэсэн үү, танай нөхөр англи хэлийг маш сайн сурсан. Цагаадаад очихоороо англи хэлний сургалт нээж, олон залуусыг хэл устай болгоорой хэмээн хошигножээ. Үүгээр ч зогсохгүй Их Британы Уандсварт шоронгийн албан хаагчид, шүүгчид монголчуудыг хэлний авъяастайд нь гайхаж сууна. Урд нь Б. Хурц англи хэлний анхан шатны мэдлэгтэй, орос хэлтэй л байж. Бүтэн 9 сарын дотор “ориг” вакум сургалтанд суусан манай тагнуулч шинэ оны дараахнаас Их Британийн өдөр тутмын сонин уншдаг, англиар сайн ойлгож ярихаас гадна, алаагүй бичдэг болжээ. Бүүр “Англи хэлийг яаж хурдан, төгс сурах” толь бичиг хүртэл зохиож суугаа гэнэм. Лондоны шүүх Б. Хурцыг Герман руу шилжүүлэх шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүх хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Хэрэв Б. Хурц Герман руу шилжвэл түүнд холбогдох шүүх хурал жил үргэлжлэх биз. Энэ хугацаанд тагнуулч маань орос, англи немц хэлтэй болоод хэрэг нь цагаадаж эх орондоо ирэхийг үгүйсгэхгүй. Тэгвэл ч “Ард түмний багш” гэж олноо өргөмжлөгдсөн Б. Арго мэтийн багш нар” хоолоо олж идэхэд бэрх болох нь дамжиггүй. Болсон болоогүй хэлний түүхий толь бичгийн номоо дэлгэж тавьчихаад телевизийн шууд нэвтрүүлэгт “Би ямар АПУ-гийн Г. Батхүү, МСS Д. Оджаргал шиг архи пиво зарж ард түмний хүүхдийг архин далайд живүүлээ юу. Надад төрийн шагналыг Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж өгчихсөн байхад буруудахгүй” хэмээн ярьж суугаа хүнийг эрүүл хүн гэхэд хэцүү. Нөгөө талаар олон жил дарагдаж яваа Дэд бүтцийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн С. Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг Б. Хурцтай холбогдох шүүх хурлаар тодорхой болж хүчний байгууллагууд энэхүү хүн амины хэргийг илрүүлэхэд ойртоно. Төгсгөлд нь Б. Хурцаас илүү улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд унагах шахсан эрх мэдэлтнүүдэд зохих хариуцлагыг нь үүрүүлэх ёстой. Тэдэнд ял завших боломж олгож хэрхэвч болохгүй. Өөрсдийн эрх мэдлээ хэтрүүлсэн хариуцлагагүй үйлдлээ хайцаалахын тулд “Үндэсний  Аюулгүй Байдлын Зөвлөл, Улсын эрх ашиг” гэдэг үгийг тоть шиг давтаж уснаас хуурай гарахын тулд хэвлэлийн хурал хийгээд эхэлсэн. Жинхэнэ үнэнийг цорын ганц амьд гэрч Б. Хурц гаргаж тавьснаар нийтийн өмнө шударга үнэн илчлэгдэх нь тодорхой.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих