Хүүхдийн баяраар хаана, юу үзэх вэ
Өнөө жилийн “Хүүхдийн баяр”-аар нийслэлд зохиогдох арга хэмжээг танилцуулъя.
“UB Palace”-ийн задгай талбайд 18.00 цагаас “Синк”, “Ди45″ хамтлагуудын хамтарсан тоглолт. Тасалбарын үнэ 3000 төгрөг. 19.00 цагаас “Шинэ үе” продакшны уран бүтээлийн тоглолт.
“Монголын хүүхдийн ордон”-д 15.00 цагаас дуучин Ж.Алтанцэцэгийн “Хүүхэд насны дурсамж” тоглолт. Тасалбарын үнэ 3000 төгрөг.
МҮЭСТО-д 11.00, 14.00 цагуудаас “Зургаан сард зочилсон өвлийн өвгөн” тоглолт. Уг тоглолтын тасалбар бүр бэлэгтэй бөгөөд тасалбарын үнэ 6500 төгрөг юм байна. Мөн 13.00 цагаас “Өнхрүүш” хүүхдийн дуулалт жүжгэн тоглолт. Тасалбарын үнэ 2000 төгрөг.
Бөхийн өргөөнд 19.00 цагаас “Ижийтэйгээ байхад жаргалтай” зохиолын болон нийтийн дуучдын хамтарсан тоглолттой. Тасалбарын үнэ 8000 төгрөг.
Харин 19.00 цагаас Сүхбаатарын талбайд МУГЖ С.Жавхлан “Тулганы галтай ээжийн чанасан цай” нэртэй 21 дуунаас бүрдсэн тоглолт хийнэ. Мөн хүүхдийн баярын үеэр Нарантуул” ОУХТ дөрөв хоног амрах юм байна.
С.АЛТАН
URL: