Одноо гэртээ

“Х-ТҮЦ”… Тэднийг Монголын хошин урлагийн хамгийн хөдөлмөрч багаар нэрлэж болно. Чадварлаг жүжигчидтэй, удаан оршин тогтнож байгаа гээд олон гуншинтай “Х-ТҮЦ”-ийнхэнд “хамгийн олон хос төрүүлсэн” гэх сонирхолтой “хаяг” ч нэмж болно.

И.Одончимэг + Т.Бархүү, Аглуу + Оюунчимэг, Г.Нарансолонго + С.Тэмүүжин гээд дандаа хамтлагаасаа амьдралынхаа ханийг олсон тэднийг бас “амь нэгтэй хамт олон” ч гэж ярьдаг. Ямартаа ч “Х-ТҮЦ”-ийнхэн энэ өдрүүдэд МҮЭСТО-нд “Дурлалд реклам хэрэггүй” шоу тоглолтоороо бут авч байна. Хамтлагийн хамгийн том орон зай, “алаг нүдэн” Одноо тоглолтод оролцохгүй байгаа нь түүнийг бие давхар болсон гэх яриаг баталж байх шиг байна. Харин Гавьяат жүжигчний орон зайг “нөхөн” нэгэн бяцхан хатагтай “Х-ТҮЦ”-д “ажилд орсон” нь ахлагч Аглуугийн гүнж юм. Биндэрьяа гэх бяцхан охин урлагт хайртай аав, ээжийгээ даган хошин урлагийн тайзнаа дүр бүтээж байгааг бодоход хошин урлагийн ирээдүйн “Алаг нүдэн”-г “Х-Түц”-ийнхэн бэлдэж эхэлсэн бололтой.

Б.Баясах


URL:

Сэтгэгдэл бичих