ТҮЛШНИЙ ХОМСДОЛООС ҮҮДЭН ОНЦГОЙ БАЙДАЛ ЗАРЛАСНАА ИРГЭДЭЭС НУУЖЭЭ
ХОМСДОЛ ШАГЧДЫГ ХӨЛЖҮҮЛЖ БАЙНА
Нийслэлийн хэрэглэгчид төдийгүй уул уурхай, нийтийн тээврийнхэн шатахууны хомсдолд орсон энэ хэдэн өдөрт жирийн иргэд төдийгүй төрийн түшээд хүртэл баахан бухимдав. Арга ч үгүй биз, шатахууны хомсдолыг далимдуулан шагчдын аманд багтсан тоонд эргэлдэх дизелийн үнэ өдрөөс өдөрт нэмэгдсэн болоод тэр. Хэдхэн хоногийн өмнө нэг литр нь 1440 төгрө гөөр зарагдаж байснаа өнөөдрийн байдлаар 2650 болтлоо үнэ нь хадсаныг Гурвалжингийн гүүрний “Тэхийн зогсоол”-д зогсох түлш наймаалагчидтай уулзсанаар мэдлээ. Бүх бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдсөн дизель түлшний хомсдол олон хүний хоолны мөнгийг хороож, цөөн хүнд ашиг олох боломж бүрдүүлэв. Нэрээ нууцлан, түлш авдаг газраа хэлэхийг хүсээгүй нэгнээс зарим зүйлийг лавлав. Тэрбээр ажилгүй. Тээв рийн жолооч хийж байгаад тэтгэвэртээ суусан ч микроавтобусаар зорчигч тээвэрлэн өрхийн амьдралдаа нэмэр болж яваа нэгэн. Яагаад хүн тээвэрлэхээ больж, түлш дамлаж байгааг түүнээс асуухад, -Хүү маань микрогоо бариад, харин би боломжийн үнээр авсан түлшээ зах зээлийн үнээр борлуулж, өдөр хоногийг залгуулах хэдэн төгрөг олж байна. Над шиг тэтгэврийн хөгшинд ахиухан цалинтай ажил олдохгүй шүү дээ. Эмгэн группт байдаг. Эм тариа, идэж уух зардалд энэ мөнгө гулсаад алга болдог. -Хэдэн төгрөгөөр аваад, хэдээр зардаг юм бэ? -Авах үнэ нь янз бүр. Гэхдээ өмнө авдгаа бодвол арай жаахан нэмүү боллоо. Тийм болохоор бид ч бас нэмсэн. Одоо их хэмжээгээр авбал 2500, багаар авбал 2650 төгрөг гэж дуугарч байна. -Энэ үнийг хэн тогтоогоод байгаа юм бэ. Энэ чинь иргэдэд их хүнд тусаж байна шүү дээ. -Энэ чинь мань мэтээс хэтэрсэн асуудал. Харин ч өөрсдийнхөө сувгаар түлш олоод, олон хүний талхыг залгуулсан хэн хэндээ хэрэгтэй ажил хийж байгаа гэж бодож байгаа шүү. Тиймээс бид их эрэлттэй болсон гэв.
ГЭРЭЭТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ОЛГОХ ТҮЛШНИЙ ХЭМЖЭЭГ БАГАСГАЖЭЭ
Түлш ховордсоноор нийтийн тээвэрт үйлчилдэг том, бага оврын автобусны тоог цөөлсөн, дээрээс нь шагийн үнэ өссөн нь микроавтобусныхны шуналыг улам хөдөлгөжээ. Том оврын автобус хүлээж залхсан иргэд хүссэн хүсээгүй суух учраас үнээ нэмжээ. Геологийн төв лабораторийн буудлаас “Саппоро” хүртэл зорчих нэгэн эмэгтэй кондукторт хоёр зуун төгрөг өгсөнд “Түлшний үнэ нэмэгдсэн. Гурван зуун төгрөг” гэж тушаангуй хэлснээс маргалдан, зорчигчийг автобуснаас түлхэн буулгаж харагдав. Энэ нь мэдээж зорчигчдыг бухимдуулсан юм. Зуухан төгрөгөөс болж иймэрхүү маргаан гарсан нь түлшний үнийн хөөрөгдлөөс үүдэлтэй. “Драгон” төвийн авто вок залд очиж, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Ариун шар зам хоршоо”- ны жолооч Л.Дашдоржтой уулзлаа. Тэрбээр ЭрдэнэтУлаанбаатарын чиглэлд нэг зорчигчийг 11 мянгаар тээвэрлэдэг. Компаниас нь “Сод Монгол” ШТС-аас 50 мянган төгрөгийн талон олгодог байснаа 30 мянга болгож бууруулжээ. Энэ нь 400 км газар явахад хаана ч хүрэхгүй тул үлдсэн түлшээ өчигдрөөс шагийн үнээр авч эхэлсэн байна. Тиймээс 14 иргэн тээвэрлээд олсон 150 мянган төгрөгийн 130 мянга нь түлшинд зарцуулагдаад ердөө 20 мянга нь л ашиг болж үлдэх болсон аж. Ингэхээр 20-хон мянган төгрөгний төлөө энэ хол зам туулаад ч яах юм билээ хэмээн ярьж байна.
БНХАУ-ААС ТҮЛШ ИМПОРТЛОХООР Д.ЗОРИГТ САЙД МОРДЛОО
Шатахууны хомсдол, үнийн хөөрөгдлийг зохицуулах учиртай холбогдох албаны хүмүү сийг зорилоо. Газрын тосны газрын дарга Д.Амарсайхантай уулзах гэсэн бо ловч тэрбээр Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд хуралтай, орлогч дарга Ц.Амраа нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын хамт БНХАУын холбогдох яам, газрынхантай түлшний хэлэлцээр хийхээр тус улс руу явсан байна. Газрын тосны газрын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Лхамсүрэн “Түлшний хомсдолоос үүдээд 10 хоногийн Онцгой байдал зарлаад тав хонож байна. Мэдээлэл өгөхийг хориглосон. Юутай ч урд хөршөөс боломжийн үнэ, чанартай түлш оруулж ирэхээр болсон. Тав хоногийн дараа байдал хэвийн болно. Тэр үед л мэдээлэл өгье” гэсэн юм. Мөн зарим эх сурвалжийн хэлснээр дэд сайд хойд хөршийнхнөөс дизель түлш ачуулахаар ярилцаж байгаа юм байна. Үүний дүнд өчигдөр өглөө ОХУ-аас 180 тонн түлш оруулж ирсэн нь нийтийн тээврийнхний ердөө гурван өдрийн хэрэглээ аж.
ТАРИАЛАЛТАД ШААРДЛАГАТАЙ ТҮЛШИЙГ УЛСЫН НӨӨЦӨӨС ГАРГАНА
Энэ оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд нь явуулахын тулд үр тариа төмс, хүнсний ногоо ны тариалалтад 986 тонн дизель түлш яаралтай шаардлагатай бол лоо. Тиймээс энэ хэмжээний түл шийг Улсын нөөцөөс гаргах саналыг Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд М.Энхболд Засгийн газарт танилцуулахаар шийдвэрлэжээ. Цаашид уринш боловсруулах, тарим лын арчилгаа, ургац хураалт зэрэгт нэмж 8865 тонн түлш зарцуулна гэсэн тооцоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан байна. Газар тариалангийн салбарт зориулж 10 мянга гаруй тонн дизель түлшийг 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор тус яамныхан НИК компанитай гэрээ байгуулжээ. Гэхдээ түлшний нөөц бага байгаатай холбоотойгоор гэрээ хийсэн аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд зөвхөн тариалалтад шаардагдах хэмжээгээр олгож буй аж. Төмс, хүнсний ногоо тариалдаг жижиг аж ахуйн нэгжид хэрэгцээт түлшийг нь зөвхөн харьяа аймаг, сумаар нь дамжуулан олгох нь зүйтэй гэж Улсын онцгой комисс шийджээ.
ХОТ ХООРОНДЫН ТЭЭВЭРТ ХЯЗГААРЛАЛТ ХИЙВ
Хот хоорондын зорчигч тээвэрт зохицуулалт хийхээр болжээ. Авто тээврийн газраас Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албанд түлшний хомсдол арилтал хот хоорондын зорчигч тээврийг таслахгүй байх үүрэг өгсөн аж. Энэ дагуу тус албаныхан дизель түлш хэрэглэдэг 36 хүний суудалтай 60 орчим “ПАЗ” автобусыг хот хоорондын тээвэрт явуулахыг зогсоож, оронд нь 28 хүний суудалтай бага оврын автобус үйлчилгээнд гаргасан байна. Одоогоор тасалбарын үнэд өөрчлөлт оруулахгүй байхаар болжээ. Хот хоорондын нийтийн тээвэрт 21 аймаг, алслагдсан гурван дүүрэг, 95 сум, суурин газарт 44 аж ахуйн нэгж, байгууллагын 938 тээврийн хэрэгсэл 65 чиглэлд өдөр бүр үйлчилдэг юм.
МИКРОНЫХОН ҮНЭЭ НЭМЛЭЭ
Нийслэлийн 56 чиглэлд үйлчилгээнд гардаг 800 гаруй автобуснаас том оврын 600, бага оврын 281 автобус үйлчилгээнд гарч байна. Үүнээс 208 нь төрийн өмчийн “Автобус-1”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компанийнх. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 190 автобус сул зогсож буй аж. Том оврын болон микроавтобуснууд өдөрт 56.8 тонн дизель түлш хэрэглэдэг юм байна. Ойролцоогоор том оврын нэг автобус өдөрт дунджаар 100 орчим литр түлш зарцуулдаг. Тэд түлшээ “Петровис”, “Сод Монгол”, “Магнай трейд”, “Шунхлай” зэрэг томоохон нийлүүлэгчдээс хангаж байгаа аж. Үүнтэй зэрэгцэн микроныхон зорчигч тээвэрлэх үнээ нэмжээ. Сансар-III, IV хороолол руу 300 төгрөгөөр явдаг байсан бол 400, оройд 500 төгрөг болгосон байна. Бусад чиглэлд ч 100, 200 төгрөг нэмсэн аж.
ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУСНУУДЫГ ЦӨӨЛЖЭЭ
Иргэдийг бухимдуулсан бас нэг асуудал нь том оврын автобус компаниуд автобусныхаа 50 хувийг цөөлсөн явдал. Хэдий энэ нь олон хүний ажлыг чирэгдүүлж байгаа ч дизель түлшний хомсдол арилтал ийм арга хэмжээ авахаас аргагүй болоод буйг нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлагууд хэлж байна. Халаасаа тэмтрэн, микроноос өшиглүүлж буух иргэдийн бухимдал Газрын тосны газрын мэргэжилтний хэлснээр тав хоног үргэлжлэх нь үнэн болов уу. “Хомсдол удахгүй арилна. ОХУ-аас жилийн хэрэгцээтэйгээ дүйцэхүйц хэмжээний түлш ачуулсан. Түрүү- чээсээ бууж байна” гэж ярьсан сайд, дарга нар хэрэглэгчдэд молиго үмхүүлж байсан нь тодорхой боллоо. Харин хариуцлага алдсан дарга нартаа арга хэмжээ авч, бодит байдлыг тайлбарлавал хэрэглэгчид ойлгож л таарна. Энэ мэтээр хуураад байвал иргэдийг улам л бухимдуулах бус уу.
URL: