“Нарантуул” дөрөв хоног амарна
“Нарантуул” олон улсын худалдааны төв өнөөдрөөс ирэх баасан гариг хүртэл ажиллахгүй юм байна.
Тодруулбал, тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 3 хүртэл амрах ажээ. Долоо хоног бүрийн мягмар гаригт тус зах амардаг дотоод журамтай. Тэгвэл лхагва гаригт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буй учир “Нарантуул” худалдааны төв амрах аж.
Харин энэ үргэлжилсэн амралтын өдрүүдийг ашиглан тус худалдааны төвийн удирдлагууд засвар үйлчилгээ хийхээр шийдэж, амралтын өдрийг баасан гариг хүртэл сунгасан байна. Энэ хугацаанд худалдааны төвийн талбай дахь замын эвдрэлийг засч, сайжруулах юм байна.
Ингээд ирэх бямба гаригаас эхлэн “Нарантуул” худалдааны төв ердийн хуваарийн дагуу ажиллах эхлэх ажээ.
Ж.Амар
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: