МАХН хэмээх БРЭНД VГЭНД ЦЭГ ТАВИХ УУ
Манайхан брэнд гэж чамирхах дуртай. Тэгвэл миний хувьд єєрийн гэсэн байр суурьтай, олонд танигдсан зvйлийг брэнд гэж хэлдэг болов уу гэж ойлгодог. Харин Монгол Улсын тєрєєс нэгэн брэнд vгvй болох цаг улам ойртсоор байх шиг. Энэ бол МАХН. Єєрєєр хэлбэл, 1996 оны сонгуулийг эс тооцвол МАХН-аар овоглосон нєхєд vргэлж олонхи болж байв. Улс тєрийн тавцанд хэдэн жил манлайлсан МАХН-ыг хvvхдvvд нь хєсєр хаяад багагvй хугацаа єнгєрлєє. Харин vvнийг Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр тэргvvтнvvд авч vлдэхээр тэмцэж байгаа ч тэмцэл нь мухардаж байх шиг.
Тэдэнд МАХН-ыг албан ёсоор єгєх эрх бvхий байгууллага болох Улсын Дээд шvvх эрх мэдлийнхээ хvрээнд шийдэх боломжгvй болчихов. Учир нь, Vндсэн хуу-лийн цэцээс нэрээ авахыг Н.Энхбаярын нєхдєд санал болгосон. Гэвч одоо болтол дарга нь тодроогvй Vндсэн хуулийн цэц МАХН-ын нэрийг авч хэлэлцэх эсэх нь тодорхойгvй, тов нь ч гараагvй байгаа гэдгийг хэлж байгаа. Улс тєр судлаачдын vзэж буйгаар Vндсэн хуулийн цэцийн дарга тодорсон ч тэдэнд брэндийг ємчлvvлэх боломжгvй гэж vзэж буй. Учир нь, УЕП-ын албан тушаалаас буугаад удаагvй М.Алтанхуяг VХЦ-ийн даргаар МАН-ын нэрийн ємнєєс суухаар болоод байгаа. Тэгэхээр МАН-ынхан хог дээр хаясан МАХН-ыг тийм ч амархан єгч Н.Энхбаярыг давруулахгvй нь тодорхой. Тэгэхээр улс тєрийн тавцанд хэдэнтээ “аварга” болж байсан МАХН гэдэг брэнд vг vгvй болох цаг холгvй.
Гэхдээ МАХН-ыг авахаар дээр дооргvй тэмцэж, ахмадуудаар хvрээлvvлсэн Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нарын тэмцэл МАХН-д vнэн сэтгэлээсээ хайртай бус болов уу. Тэдний санаа бол цагтаа цалгиж явсан МАХН-ыг єєрийн болговол дараагийн удаа улс тєрийн vvд хаалга бvрэн нээлттэй болно гэж итгэж буй. Єєрєєр хэлбэл, Монгол Улсын гурав дахь Ерєнхийлєгч хэмээн єєрийгєє цоллуулж яваа Н.Энхбаяр дахин улс тєрд орох бо-ломж нээгдэх нь лавтай. Энэ нь ч vнэний ортой. Яагаад гэхээр, МАХН-ын “хєгжєєн дэм-жигч” ахмадууд хар мянгаараа бий. Тиймээс л тэдний гол санаа брэндийг ємчлєх болчихоод байгаа юм. Харин нэгэнт энэ гацаанаас болоод Н.Энхбаярын армид МАХН хэмээх нэрийг єгєхгvй гэдгийг хvлээн зєвшєєрсєн гэдгээ Ц.Шинэбаяр хэвлэлийн худсаар илэрхийлсэн. Тэгэхээр тэдэнд ямар гарц байгаа бол. Нэгэнт улс тєр рvv шургалж, єнєє маргаашийг умартаж яваа Н.Энхбаяр VШН-тай нэгдэх болов уу гэсэн айдас, хардлага улс тєрийн намуудын дунд аль хэдийнэ гарч, “бор шувуу” нисэлдэж эхэлсэн бололтой. VШН-ын дарга Ц.Цолмон намынхаа таван жилийн ойн vеэр, “Манай нам улс тєрийн намуудтай хамтарч ажиллаж байгаа. Тэр тусмаа МАХН-тай хамтарч байгаа. Харин нэгдэх эсэхийг одоохондоо хэлж мэдэхгvй. Цаг хугацаа харуулах байх” хэмээсэн. Тэгэхээр Н.Энхбаяр тэргvvтнvvдэд МАХН хэмээх нэр олдох нь лєєлєє болж, VШН-ынханд хандраад байна.
URL: