Ерєнхийлєгч єє, Орос руу визгvй зорчдог болмоор байна

Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж єнєєдєр ОХУ-д тєрийн айлчлал хийхээр хєдєллєє. Тєрийн тэргvvн ард тvмнийхээ хэд хэдэн захиасыг тээж яваа. Ялангуяа бизнесийн салбарынхан Ерєнхийлєгчийн ОХУ-д хийж буй энэ удаагийн айлчлалаас их зvйл хvсэн хvлээж буй нь ойлгомжтой.

Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж аливаа улс оронд тєрийн єндєр дээд хэмжээний айлчлал хийхдээ бизнесийн салбарынхныг тvлхvv авч явдаг. Энэ айлчлалдаа ч гэсэн хэдэн бизнесмэнvvдээ “чирээд” явсан сурагтай. Манай улсаас хойд хєршийн зах зээлд зарагдсан барааны нийт дvн нь 40 сая ам.доллар байгаа бол ОХУ-аас импортоор 1.2 тэрбум ам.долларын бараа бvтээгдэхvvн авсан гэсэн тооцоо бий. 1990 оноос ємнє манай экспортын барааны 90 хувь нь ОХУ-д гарч байсан бол одоо 2.7 хувь болон буурчээ. Vvнээс манай улс хойд хєрштэй худалдаа наймааны хувьд тийм ч таатай орчин бvрдvvлж чадахгvй байгааг харж болохоор.
Манай улсын бизнесийн салбарынхан хойд хєршид мах экспортлох хvсэлтэй байдаг ч єнєєх гайт шvлхий євчин vvнийг бvрмєсєн vгvй хийж орхисон. Гэхдээ “ах нар” манайхаас мах экспортолж авахгvй байгаагийн ганц шалтгаан шvлхийгээс ч болоогvй бололтой юм билээ. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд В.В.Самойленко саяхан болсон нэгэн хурал дээр “2006 оноос хойш Монгол Улс манайхаас вакцин худалдаж авахаа больсон” хэмээн гомдол-лосон. ОХУ-аас малын вакцин авалгvй Энэхтэг, Англи гээд єєр улсаас авсанд оросууд гомдсон бололтой юм. Vvнээсээ болоод манайхаас мах экспортолж авахгvй хэмээн гэдийж байж ч мэдэх юм гэсэн таамаг дэвшvvлж болохоор. Гадаадад махаа экспортлох хvсэлтэй манай хэдэн компани 4000 тонн мах олон улсын стандартын дагуу бэлдчихээд яг “зэрэг нэмэхийн ємнє” хойд хєршийнхєн Монголоос мах авахгvй хэмээн гэдийж орхисон. Туулын мєсийг долоох шахан байж хэдэн тонн мах бэлтгэсэн vндэсний хэдэн компани ингээд “шатсан” гашуун тvvх бий. Одоо тэдний ганц найдвар нь Ерєнхийлєгчийн ОХУ-д хийх айлчлал. Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерєнхийлєгч Д.Медведевийн судсыг атгаж энэ талаар нааштай хариутай гэрээ хэлэлцээр хийж чадвал єнєє хэдэн бизнесмэний магнай нь тэнийгээд л явчихна даа.
Бизнесийн салбарынхны Ерєнхийлєгчид тавьсан санал ганц vvгээр дуусахгvй ээ. Олон зvйл бий. Vvний нэгийг нь зєвхєн бизнесийнхэн гэлтгvй ОХУ-д боловсрол эзэмшдэг оюутан залуус, за тэгээд бvгдээрээ л хvсч, хvлээж байна. Тэр нь юу вэ гэхээр ОХУ-д визгvй зорчих боломж нээж єгєєч гэсэн хvсэлт. ОХУ-ын виз 65 ам.доллар. Гэхдээ асуудал зєвхєн мєнгєндєє байгаа юм биш. Хэдийгээр АНУ-ын визтэй адил хєєцєлдєєд бєєн асуудал болдоггvй ч гэсэн Орост харлаад ажиллаж амьдрах боломж хомс, тэгээд ч хєрш зэргэлдээ байж хил гарахдаа яагаад визтэй байх ёстой гэж. Энэ асуудлыг Орос ах нартай сайн ярьж тохироорой хэмээн ард тvмэн Ерєнхийлєгчєєс хvсч буй. Энэхvv хvсэлт цоо шинэ зvйл биш. Хэдэн жилийн ємнєєс л яригдаж эхэлсэн зvйл.
ОХУ-ын тал хоёр улсын иргэн харилцан визгvй зорчиход болохгvй зvйлгvй, зєвшєєрч байна гэдэг ч биелvvлэхэд нэн тєвєгтэй нэг шаардлага тавьдаг гэнэ. Манай монголчууд хаа явсан газраа л хэрэг тєвєгт орооцолдож байдаг сонин улс. ОХУ-д очоод ч гэсэн зодоон, дээрэм, хулгайн хэрэгт холбогдох нь бий. Тиймээс ОХУ-аас хоёр улсын иргэдийн харилцан визгvй зорчуулахаар бол “Танай улс манайд гэмт хэрэгт холбогдсон иргэний учруулсан хохирол, гаргасан зардлыг бvрэн даана гэсэн хатуу шаардлага тавих болсон гэнэ. Єєрєєр хэлбэл, гэмт хэрэг vйлдсэн иргэний бусдад учруулсан хохирлыг Монголын тєр хариуцах юм. Энэ болзлыг зєвшєєрєх боломжгvй гэдгийг хэнбугай ч ойлгож байгаа байх. Нэг жилд хэдэн монгол хvн ОХУ-д гэмт хэрэг vйлдэх, тэрэнд нь хэдэн тєгрєг шаардагдахыг бурхан ч хэлж мэдэхгvй. Тиймээс улсын тєсєв хэлэлцэхэд ОХУ-д тэдэн монгол хvн гэмт хэрэгт холбогдох байх, тэдэн тєгрєг тєсєвлєх ёстой гэж тооцох боломжгvй. Ер нь, ч тэгээд гадаадад гэмт хэрэг vйлдсэн ухамсаргvй иргэнийхээ учруулсан хохирлыг Монголын тєр барагдуулах нь хэр зохимжтой зvйл билээ дээ. Vvнээс л болоод монголчууд ОХУ-д визгvй зорчих асуудал гацаанд ороод байгаа гэдгийг албаныхан ч баталж л байгаа юм билээ.


URL:

Сэтгэгдэл бичих